Хятад, Монгол болон Орос хамтын ажиллагаагаа хөгжүүлэхийн зорьж байна

777
БЭЭЖИН. /Xinhua/. БНХАУ-ын дарга Си Зиньпиний Монгол Улсад хийсэн төрийн айлчлалын төгсгөлд хамтарсан мэдэгдэл гаргалаа. Тус хоёр орон хоёр талын харилцааг иж бүрэн стратегийн түншлэлийн түвшинд гаргах шийдвэрийг санал нэгтэй баталжээ.

Мөн гурван талын зөвлөлдөөний механизмыг бэхжүүлэх болон хамтын ажиллагаанд дэмжлэг үзүүлэхийн тулд Хятад, Монгол болон Орос улсын төрийн тэргүүн нарын уулзалт зохион байгуулах Монгол Улсын санаачилгыг хоёр тал дэмжиж буйг мэдэгдэлд тэмдэглэсэн байна.

Хятад, Монгол болон Орос улс нь Евразийн эх газарт хамгийн том газар нутаг эзлэн оршдог хөрш орнууд билээ. Хятад болон Монгол Улс нийт 4700 гаруй км урт газар нутгаар хиллэдэг бол, Орос, Хятадын хилийн урт 4300 гаруй км байдаг.

Монгол Улс бол Хятад, Оросын "жам ёсны” түнш юм. Хятад, Монгол болон Орос улс нь харилцан ашигтай хамтран ажиллах онцгой таатай нөхцөлтэй.

Монгол болон Сибирь нь байгалийн баялаг ихтэй, асар уудам нутагтай боловч газарзүйн харьцангуй "гүн" байрлал болоод хүн ам цөөн байгаа нь хөгжихөд нь саад тотгор болж байна. Хөрш гурван орон хоорондын зам, тээврийн харилцааны боломжийг өргөжүүлэх, олон талын худалдааг дэмжих болон ашигт малтмал олборлох талаар хамтран ажиллах нь бүх талд ашиг авчрах нь дамжиггүй.

Хятад, Монгол болон Орос хамтын ажиллагаагаа хөгжүүлэхийн зорьж байна Гурван талын хамтын ажиллагаа нь тус гурван орны харилцаа тогтвортой байх баталгаа болно. Хятад, Монгол болон Орос улс нь стратегийн түншүүд юм. Хэрэв харилцааны түүхийг аваад үзвэл, Монгол, Хятадын улс төрийн болон худалдаа-эдийн засгийн харилцаа тасралтгүй хөгжсөөр ирснийг тэмдэглэж болох бөгөөд Орос болон Монголын хоёр талын харилцаа ч мөн адил давшингуй хөгжсөнийг харж болно.

Хятад, Монгол болон Орос улсын худалдаа-эдийн засгийн хамтын ажиллагаа нь ихээхэн харилцан уялдаатай, хамтран ажиллах орон зай нь хангалттай өргөн юм.

Өнгөрсөн зууны 90-ээд оны эхээр Хятад, Монголын худалдаа-эдийн засгийн хамтын ажиллагаа хилийн худалдаанаас эхэлж байсан бол 20 жилийн хугацаанд хоёр орны хамтран ажиллах хүрээ хэлбэрэлтгүй өргөжсөөр иржээ. Байгалийн баялгийг олборлох, дэд бүтцийн объект байгуулах болон санхүүгийн салбарт хамтран ажиллах нь одоогийн хоёр орны худалдаа-эдийн засгийн хамтын ажиллагааны гурван гол тулгуур болжээ. Хятад, Монгол хоорондын худалдааны хэмжээ 2003 онд 400 сая доллар байсан бол 2013 онд зургаан тэрбум доллар болж өссөн нь Монголын гадаад худалдааны нийт эргэлтийн 50 гаруй хувийг эзэлж байна. Арван жилийн хугацаанд Хятад улс Монголын худалдааны томоохон түнш болжээ.

Өвөр Монголын өөртөө засах орны Нийгмийн ухааны академийн дэргэдэх Монгол болон Оросын асуудал хариуцсан судалгааны хүрээлэнгийн орлогч захирал Фань Лизюнь Орос, Монголын худалдаа-эдийн засгийн хамтын ажиллагааны тухай ярихдаа, тус хоёр орны харилцаа ЗСБНХУ болон Монголын "эдийн засгийн өв” болохыг тэмдэглэсэн байна. Үүнтэй холбоотойгоор одоо Монголын эдийн засгийн хувьд стратегийн чухал ач холбогдолтой төмөр зам, уул уурхайн болон эрчим хүчний зарим үйлдвэрийг тус хоёр улс хамтран удирдсан хэвээр байгаа билээ. Тиймээс Монголын уламжлалт үйлдвэрлэлд өөрчлөн шинэчлэлт хийх шаардлагатай байгаа төдийгүй, дэд бүтцийн олон объектод Оросын технологийн болон хүний нөөц зайлшгүй хэрэгтэй байна.

Хятад болон Монголын худалдаа-эдийн засгийн харилцааг өнөөгийн байдлаас харахад "тооны” хувьд давуу талтай байгаа бол Орос, Монголын харилцаанд "чанар” давамгайлна гэж Фань Лизюнь онцлон дурджээ. Чухам "тоо” болон "чанар”-ын нийлэмж гурван талын хамтын ажиллагаанд өргөн орон зайг бий болгож байна.

Хятад, Монгол хоорондын хоёр талын таатай харилцаа нь зөвхөн Орос, Монголын эдийн засгийн харилцаанд тус дөхөм болж байгаа төдийгүй, гурван орон хоорондын хил дамнасан харилцааны томоохон талбар болж байна. Зүүн Хойд Азийн чухал эдийн засаг болох Хятад, Монгол болон Орос улс нь бүс нутгийн эдийн засгийг хөгжүүлэхэд зохих хувь нэмэр оруулах чадвартай бөгөөд оруулах ч ёстой.

Д.Жаргал

Эх сурвалж: "Монцамэ" агентлаг

Шинэ мэдээ

Холбоотой мэдээ

Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Tonshuul.mn хариуцлага хүлээхгүй болно.

777 сэтгэгдэл
Free Mobile Porn 4Tube Porn Videos Deutsche Sexfilme masturbieren leggings deutsche omasexpornos bf hot girl xxnx hd video www xxxx sixe video hd
bisexual Sex Videos Russen Porno Aletta Ocean Butt Fucked Hard AltenSex Geiler Hausbesuch Porno kostenlose vaginavidios
x brozers casual teen sex