Хоёр хөршийн Төрийн тэргүүний шил
шилээ дарсан айлчлалтай холбоотойгоор
олон улс Монгол Улсад тодорхой хэмжээний
анхаарал хандуулж байна. БНХАУ-ын дарга
Си Жинпинь өнөөдөр ирэх бол В.Путин
ирэх сарын 3-нд манай улсад албан ёсоор
айлчилна. Энэ бол урд хөршийн даргын
төвшний 11 жил, ОХУ-ын Ерөнхийлөгчийн
13 жилийн дараа манай улсад хийж байгаа
төрийн дээд хэмжээний айлчлал юм. Урд,
хойд хөршийн Төрийн тэргүүний энэ удаагийн
айлчлалаар ямар гэрээ, хэлцлүүд хийх вэ
гэдэг нь олон нийтийн анхаарлын төвд байна.
Одоогийн байдлаар Хятад улстай хийх
транзит тээврийг хөгжүүлэх гэрээ, хэлцлийг
эцсийн байдлаар үзэглэхээр бэлтгэж байгаа
аж. Харин ОХУ-тай хоёр орны иргэд харилцан
визгүй зорчих асуудлыг хөндөж тавих юм.
Харин урд хөршийн Төрийн тэргүүнтэй олон
салбарт хамтран ажиллах гэрээ үзэглэхээр
зэхсэн аж. Мэдээж үүн дотор худалдаа, эдийн
засгийн хамтын ажиллагаа тэргүүлэх байр
эзлэнэ гэдгийг албаныхан хэлж байгаа юм.
Монгол Улс хоёр улстай иж бүрэн стратегийн
түншлэлийн харилцаагаа өргөжүүлэхээр
бэлтгэж байгаа аж. Иж бүрэн стратегийн
түншлэлийн харилцаа гэдэгт юун түрүүнд
харилцан итгэлцлийг улам нэмэгдүүлэх,
хоёрдугаарт, хоёр орны аюулгүй байдлын
хамтын ажиллагааг өргөжүүлэх, гуравдугаарт,
дамжин өнгөрөх тээвэр болон дэд бүтцийн
асуудалд ахиц дэвшил гаргах, дөрөвдүгээрт,
олон талт хамтын ажиллагааны агуулга,
хэлбэрийг баяжуулах, сүүлд нь, хоёр орны
худалдаа хөрөнгө оруулалт , эдийн засгийн
хамтын ажиллагааг нэг нэгэндээ ашигтайгаар
шийдвэрлэх тухай ярих юм байна. Өөрөөр хэлбэл, энэ чиглэлийн
гэрээ, хэлцлүүдийг айлчлалын үеэр
үзэглэнэ гэсэн үг юм. Манай улс
далайд гарцгүй орон учраас дамжин
өнгөрөх тээврийн асуудалд анхаарал
хандуулж байгаа юм. Тиймээс транзит
тээвэр, төмөр замын харилцаа,
далайн боомттой холбоотой гэрээ
хэлцлийг эцсийн байдлаар үзэглэх
аж.
Шинэ мэдээ
Холбоотой мэдээ
696 сэтгэгдэл