Хоолны хордлого авсан хүүхдүүдийн бие сайжирч байна
Баян-Өлгий аймагт дунд сургуулийн дотуур байрны хүүхдүүд хоолны хордлого авсан талаар бид мэдээлсэн.
Өнөөдөр өглөө эмч нар хамтарсан үзлэг хийн 24 хүүхдийг эмнэлгээс гаргаж, дотуур байрны эмчийн хяналтанд шилжүүлсэн байна. Одоо эмнэлэгт эмчлүүлж байгаа 24 хүүхдийн 15 нь 2-3 төрлийн зовиуртай, бусад нь хэвийн байгаа гэнэ.
МХЕГ-ын Тамгын газрын дарга Б.Төмөрбаатар, улсын ахлах байцаагч Л.Энхбаяр, аймгийн Мэргэжлийн хяналтын газрын дарга Х.Мерейхан нар Нэгдсэн эмнэлгийн нөхцөл байдал болон зургадугаар бүрэн дунд сургуулийн дотуур байранд очиж, холбогдох албан тушаалтнуудтай уулзаж нөхцөл байдалтай танилцжээ.
Одоогоор лабораторийн шинжилгээний дүн гараагүй байна.
Uls.mn