Эрүүл мэндийн байгууллагаас ”Эбола” вирусын талаар танилцуулав
Сьерра Леон, Либери, Нигери
улсуудад уг халдвар тархан, 2014 оны 8-р сарын 8-ны байдлаар 1779
тохиолдол бүртгэгдсэн гэсэн мэдээлэл байгаа. Тэгвэл энэ нь 961 тохиолдол
буюу нийт өвчлөгсдийн 54.0 хувь нь нас барсан байна. ДЭМБ уг халдварын
байдлыг авч хэлэлцээд, өндөр эрсдэл бүхий нийгмийн эрүүл мэндийн
аюултай, онцгой нөхцөл байдал үүссэнийг зарласан байна. Тиймээс Эрүүл
мэндийн яамнаас ”Эбола” вирусын талаар танилцуулга хийлээ.
Өвчний тухай баримт мэдээллүүд:• Эбола вирусын өвчин (өмнө нь Эболагийн цусархаг халууралт гэж нэрлэдэг байсан) цочмог явцтай үхлийн аюулд хүргэх өндөр эрсдэлтэй вирусээр дамжин халдварладаг өвчин юм.
• Халдварлагдсан хүмүүсээс 90 хүртэлх хувь нь нас барах магадлалтай
• Энэ өвчний дэгдэлт халуун орны ой шугуй бүхий Төв болон Баруун Африкийн орнуудад бүртгэгдсэн.
• Халуун орны зэрлэг амьтдаас тухайлбал сармагчин, жимсний сарьсан багваахай зэрэг амьтнаас хүнд халдварлан улмаар хүнээс хүнд дамжин дэгдэлтийн түвшинд хүрдэг.