“Гурван гал” эмнэлэгт мөнгөө төлж хүнээ хөнөөлгөхөө больцгооё

694
“Гурван гал” эмнэлэгт мөнгөө төлж хүнээ хөнөөлгөхөө больцгооё
new photo


Эх хүүхдийн Эрүүл мэндийн Үндэсний төв /ЭХЭМҮТ/-ийн хашаанд зэрэгцэн орших өндөр барилга бол "Гурван гал” хэмээх хувийн эмнэлэг.
Энэ эмнэлгийн талаар сүүлийн үед таагүй мэдээлэл гарах болсон нь хоолойн махаа авахуулах лазер хагалгааны уршигаар нас барсан гэх 8 настай хүүхдийн үхлийн шалтгаан. Чих, хамар хоолойн өвчин бол эдгэдэг зүйл. Тэр тусмаа хоолойн махнаас болоод үхлээ гэдэг яриа эрүүл мэндийн салбар эрчимтэй хөгжиж буй өнөөгийн нийгэмд байж боломгүй асуудал. Тэгвэл улсын эмнэлгээс хувийн эмнэлгийг илүүд үзэж, мөнгөө төлөн байж хүнээ үхэлд хүргэх ямар шалтгаан байна вэ гэж уншигч танаас асуумаар байна. Гурван гал эмнэлэг тийм л шилдэг нь юм бол эцсийн бүлэгт яагаад ЭХЭМҮТ буюу улсын эмнэлэгт амь тэмцэж буй хүү хүргэгддэг билээ. Эцсийн дүндээ өвчтөн хүндрэх үед ганцхан авралын гарц байдаг нь ердөө улсын эмнэлэг.
Хэргийг эргэн сануулъя л даа. Талийгаач  Ц-д 2014 оны зургаадугаар сарын 27-ны өдөр Гурван гал эмнэлгийн чих, хамар хоолойн их эмч Батчулуун эмчийн удирдлага бүхий баг гүйлсэн булчирхайн хагалгаа хийсэн байна.  Хагалгаа хийгдсэн орой 22.30 цагаас эхлэн хүүгийн толгой нь хүчтэй өвдөж, бөөлжин бие нь муудсан аж.
Ингээд зургадугаар сарын 29-ний шөнө 02.00 цагаас эхлэн хүүхдийн ухаан балартаж, биеийн байдал дордож эхэлсэн тул үүрээр 05.00 цагт Эх нялхсын эмнэлэг рүү шилжүүлэн эрчимт эмчилгээний тасагт яаралтай эмчилгээнд оруулсан боловч хүү долдугаар сарын 2-ны өдөр нас баржээ. Тиймээс талийгаач хүүгийн ар гэрийнхэн хүүгийнхээ үхэлд хагалгаа хийсэн  Батчулуун эмчийг буруутган Баянгол дүүргийн цагдаагийн хэлтэс болон МХЕГ-т эл асуудлыг шалгуулахаар гомдол гаргасан юм.


Тохиолдол ганц үүгээр дууссангүй. Энэ оны тавдугаар сарын 18-ны өдөр ЭХЭМҮТ-д мөн л Гурван гал эмнэлгээс ухаан нь балартаж, бие нь муудсан 7 настай эрэгтэй хүүхэд хүргэгдэн иржээ. 
Хүү М-д тухайн сарын 16 буюу хоёр хоногийн өмнө ерөнхий унтуулгын дор Гайморын хатгалт хийсэн байна. Хүү мэс заслын өрөөнөөс гарч ирэхдээ зүүн нүд, нүүрний зүүн хэсэг хавдсан, зовиуртай уйлж байсан аж. Харин маргаашаас нь хүүгийн бие муудаж, халуурч эхэлсэн бөгөөд ЭХЭМҮТ-д ирэхдээ биеийн байдал хүнд, дагз хөшинг, бүр мэнэнгээр хүндэрсэн байжээ. 14 хоногийн эрчимтэй эмчилгээ хийсний улмаас хүү азаар амьд үлдсэн юм.
Гурав дахь тохиолдол нь Дорноговь аймгийн Замын-Үүд сумын О хэмээх 5 настай эмэгтэй хүүхэд байв. Охин О-д Гурван гал эмнэлгийн эмч нар зургадугаар сарын 12-нд лазерийн аргаар мэс засал хийж, хоёр хоногийн дараа эмнэлгээс гарчээ. Гэвч мэс засал хийснээс хойш хүүхэд хүзүүгээ хөдөлгөж чадахгүй, 38 хэм хүртэл халуурч байсан ч гэрийнхэн нь өвчин намдаах лаагаар охиныг 14 хоног гэрт нь аргацаасан гэнэ. Долдугаар сарын 1-нд хүүхдийг ЭХЭМҮТ-д хэвтүүлж, эрчимт эмчилгээ хийлгэсэн ч охины биеийн байдал дээрдэхгүй зовоож байлаа. Тэгэхдээ мөн л азаар охин амьд үлдсэн бөгөөд түүнийг үхэл, амьдралын заагт байсныг ЭХЭМҮТ-ийнхөн гэрчлэх биз ээ.
Бидэнд мэдэгдсэн нь энэ боловч мэдэгдээгүй хичнээн хүүхэд "Гурван гал” эмнэлгийн эмч нарын буруугаас болж эрүүл мэнд, амь насаараа хохирсныг мэдэхгүй.
Ер нь сүүлийн үед "Гурван гал” эмнэлэгт л төрнө, тэнд хүүхдээ үзүүлнэ, хяналтад орно гэж "баашилдаг” ээж нар олон болсон. Яг үнэндээ төрөлтийн хүндрэл гарвал улсын эмнэлэгт л хүргэгддэг. Эцсийн арга нь улсын эмнэлэг юм бол хүн төрөлхтөний жам ёсны төрөлтийг заавал хувийн эмнэлэгт гүйцэтгэж, их хэмжээний мөнгө төлөх ямар шаардлага байна вэ.
Зарим эхчүүд ганцхан сартай нярайн биеийн шарлалт бага зэрэг ихдээд очихоор юу юугүй шууд л судас руу нь зүү хатгаж, шинжилгээ аваад, баахан дусал, эм тариа хийгээд эхэлдэг юм билээ, энэ зөв юм болов уу, уг нь шарлалтыг байхуу цай өгөх зэргээр эхний ээлжинд гэрийн буюу зөөлөн аргаар эмчилдэг юм биш үү гэж ярилцах нь сонсогдсон. Тэд мөн л мөнгөө төлөөд хүүхдүүдээ ийнхүү "тамлуулсан” нь ойлгомжтой.
Ийнхүү "Гурван гал” эмнэлэг эх хүүхдийн авралын элч болдог ч эз нь таарвал эрлэгийн элч болж хувирдаг бололтой.
Юутай ч өнөөдрийн хүртэл Гурван гал эмнэлгийн чих, хамар, хоолойн их эмч Батчулуун гээч нь ажлаа хэвийн хийсээр байгаа бөгөөд цагдаа, мэргэжлийн хяналт, шүүхээс шалгалт хийгээд ерөнхийдөө дуусч байгаа юм байна. Бид энэхүү мэдээллийг үргэлжлүүлэн хүргэх болно.

Эх сурвалж:Mongolcomments.mn

Шинэ мэдээ

Холбоотой мэдээ

Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Tonshuul.mn хариуцлага хүлээхгүй болно.

694 сэтгэгдэл

Free Mobile Porn 4Tube Porn Videos Deutsche Sexfilme masturbieren leggings deutsche omasexpornos bf hot girl xxnx hd video www xxxx sixe video hd
bisexual Sex Videos Russen Porno Aletta Ocean Butt Fucked Hard AltenSex Geiler Hausbesuch Porno kostenlose vaginavidios
x brozers casual teen sex