Есөн жүдоч гоц мөргөжээ
Жүдо бөхийн ДАШТ өнөөдөр Казахстаны нийслэл Астана хотод эхэлнэ. Тэмцээний хэсгийн барилдаанууд Монголын цагаар 14:00 цагт, медалийн төлөөх барилдаанууд 21:00 цагт болно.
Тэмцээний сугалаа өчигдөр явагдсан бөгөөд манай 9 тамирчин гоц мөргөжээ. Дэлхийн аварга М.Уранцэцэг Г.Болдбаатар, ОУХМ Д.Төмөрхүлэг А.Цолмон, С. Ням-очир Г. Одбаяр Д.Сумъяа Ц.Мөнхзаяа О.Жавзмаа нар эхний тойрогтоо гоц мөргөсөн байна.
ОУХМ Ц.Цогтбаатар эхний тойрогт CHAMMARTIN, Ludovic (SUI)-тай
Х.Цагаанбаатар эхний тойрогт GONZALEZ, Fernando (ARG)-тай
М.Бундмаа эхний тойрогт DELGADO, Angelica (USA)-тай
А.Батзул эхний тойрогтоо FILZMOSER, Sabrina (AUT)-тай
О.Ууганбаатар эхний тойрогтоо PAVLINIC, Ivica (NZL)-тай
Ц.Цэрэннадмид эхний тойрогтоо KATIPOGLU, Busra (TUR)-тай
Л. Отгонбаатар эхний тойрогтоо NYMAN, Marcus (SWE)-тай
Н.Түвшинбаяр эхний тойрогтоо ARMENTEROS, Jose (CUB)-тай
П.Лхамдэгд эхний тойрогтоо POGORZELEC, Daria (POL)-тай барилдахаар сугалаа таарчээ.
Тамирчид дэлхийд аваргад түрүүлвэл чансаандаа 900 оноо нэмэх бөгөөд олимпийн өмнө болж буй том сорилго юм.