Хөөгдөх л тавилантай “ХОЁР” Р.Бурмаа

793

 

Хэлсэн үгнээсээ буцах тохиолдол хүний амьдралд алийг тэр гэх вэ. Харин хэдий хэр хугацаанд эргэж, буцсан гэдгээр нь тухайн хүний араншинг тодорхойлох хандлага түгээмэл. Зарим нь асар богино хугацаанд хоёр хүний дүрийг гайхамшигаар бүтээж чадах нь ч бий. Тэгвэл яг энэ түгээмэл үзлээр АН-ын  жагсаалтын долдугаарт бичигдэж УИХ-ын дугуй танхимд хөл тавьсан, ХХАА-н сайд Р.Бурмааг шүүж үзвэл хариулт нь тун хялбархан урсан ирж байна. Тиймээс хамгийн түрүүлж бүгдийн сайн мэдэх жишээнээс эхэлье. 

 

Намын дарга асан Н.Алтанхуягийн Шинэчлэлийн Засгийн газрыг унагахад жинтэй хувь нэмэр оруулах үедээ тэрбээр "Давхар дээл”-тэй байх хуулийг яаралтай зогсоох хэрэгтэй гэсэн хатуу байр суурьтай байлаа. Тэр ч бүү хэл Н.Алтанхуягийн танхимын унах босохыг дэнслэх үед МАН-ынхантай хавсайдан эсрэг коноп дарж байсан түүхтэй. Энэ бол эрт биш энэ цагийн баримт. Гэтэл хэдхэн сарын дараа "Давхар дээл”-ийг эсэргүүцэгч маань идэр есийн хүйтэн жаварт ч даарахааргүй болтол биеэ зузаалсан нь содон. Маш товчхондоо нэгэн биеийн хоёр дүртэн болсон гэсэн үг л дээ. Уг нь УИХ, Засгийн газрын гишүүн гэсэн хавсарсан албан тушаалтай байх нь төрийн ажлыг цалгардуулдаг тухай хамгийн сайн ойлгосон цөөн хэдэн гишүүний нэг байсан гэж итгэж асан юмсан. Гэтэл Сайдын дамжаанд суухын тулд л ийнхүү оочер дайрч, намынхаа нөхдөөс хариу авч байсан ажээ. Ямартай ч сайдын суудал түүний санаа бодолд тэр дор нь саад болж дөнгөсөн юм шүү. Энэ бол мартаж болохгүй үнэн...
Тэгвэл энэ эмэгтэйн улстөрийн замналыг авч үзвэл гайхмаар нь үргэлж өсөх дараалалтай явж иржээ. 2012 оны УИХ-ын сонгуулийн намын жагсаалтад долдугаар "байр” эзэлсэн, шинэхэн гишүүн байхдаа Өргөдлийн байнгын хороон дарга болсон,  Засгийн газар унагаалцаж сайдын суудал авсан гээд хоёр жил гаруйн хугацаанд энэ байр суурьт иржээ. 
Гэвч энэ явцад "хоёр” Р.Бурмаа маань ам, ажил хоёроо үргэлж зөрүүлж ирсэн байх юм. Маш товчхондоо "Давхар дээл”-ийг нэг Р.Бурмаа нь эсэргүүсэн бол нөгөө Р.Бурмаа нь зөвшөөрөөд "Давхар дээл”-тэн болчихсон. Сонгогчдын боловсролд анхаарч, сонгуулийг шударга болгоно гэж нэг нь хэлсэн. Гэтэл Увс, Өвөрхангай аймагт болсон сонгуулийн маргаан, будилааны тухай ганц ч удаа байр сууриа илэрхийлээгүй нь гайхмаар. Цаашлаад нам жагсаалтаар сонгогдсон гишүүд "Намын удирдлагаас болон бүлгээс гарсан шийдвэрийг эсэргүүцэж болохгүй” гэсэн хатуу заалтыг зөвшөөрсөн атлаа УИХ-ын гишүүн болсоныхоо дараа мартчихсан. Сайд болохдоо тариалан эрхлэлтийг дэмжинэ гэж амласан. Гэтэл Сайдын сандал дээр саатсан даруйдаа Газар тариалангийн холбооны удирдлагуудыг шүүхэд өгсөн. "Гурил, талхны үнэ нэмэгдэхгүй байхаар боллоо” гэж түүнийг хэлсэн даруй гурил үйлдвэрлэгчид бүтээгдэхүүний үнээ нэмчихсэн. Зөвхөн энэ тодорхой баримтуудаас түүнийг ямархан улстөрч болохыг тод харж болох мэт. Мөн түүнд нэг муу зуршил бий. Бас л хүмүүсийн хамгийн сайн мэдэх тодорхой жишээг татах нь зөв биз. Тун саяхан Дорнод аймагт уулзалт хийх гээд очиход нь угтаж авах биш урдаас нь шороо цацах хүн олон байв. Халхгол сумынхан бол бүр хавьтуулаагүй. Сум руугаа ч оруулаагүй хөөгөөд явуулсан. Уг нь энэ нутгийн иргэд түүнийг ирэх жил УИХ-ын гишүүн байх эсэхийг дэнслэх юм. Өөрөөр хэлбэл ирэх жил Н.Номтойбаяр, Х.Болорчулуун нарын өөдөөс АН-аас Р.Бурмаа сөрж зогсох юм. Учир нь сонгуулийн хууль ямар байхаас үл хамаарч намын нэрээр УИХ-ын гишүүн болох боломж дахиад түүнд байхгүй. Тийм учраас тулалдахаас өөр зам үгүй. Гэвч тойргийнхоо сонгогчдод шороо цацуулан хөөгдөнө гэдэг харамсалтай зүйл шүү. Гэвч үүнээс өмнө Дорнод аймгийн АН-ын даргын суудлыг авах гэж бүтэлгүйтээд намаа хоёр хуваагаад нутгийнхандаа хөөгдөж байв. Тэгэхээр энэ удаагийн азгүйтэл түүний хувьд хоёр дахь нь гэсэн үг. Чухам яагаад тэрбээр хэн нэгэнд хөөгдөх тавилантай юм бүү мэд. Ямартай ч намын байр сууриас ухарсан гэдэг шалтгаанаар АН-ын Хяналтын хорооноос түүнийг намаасаа хөөх шийдвэр гаргаж байв. Мөн үеэр АН-ын ууган партизанууд "Р.Бурмааг далд оруулж өгөөч” гэсэн хүсэлтийг намынхаа шат шатны удирдлагад тавьж байсан гэдэг. Цаашлаад түүнийг залуу дэмжигчид нь ч намаасаа хөөв. Харин тэсэхийн аргагүй ийм шуурган дундаас түүнийг Х.Баттулга, З.Энхболд хоёр нөмөрлөж үлдсэн. Гэвч сайд болсон хойноо ч хөөгдсөөр л байна. Тойргийнхон, Халхголынхон, тариаланчид, иргэний хөдөлгөөнүүд түүнийг Сайдын суудлаас одоог хүртэл хөөсөөр л байна.  

Шинэ мэдээ

Холбоотой мэдээ

Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Tonshuul.mn хариуцлага хүлээхгүй болно.

793 сэтгэгдэл
Free Mobile Porn 4Tube Porn Videos Deutsche Sexfilme masturbieren leggings deutsche omasexpornos bf hot girl xxnx hd video www xxxx sixe video hd
bisexual Sex Videos Russen Porno Aletta Ocean Butt Fucked Hard AltenSex Geiler Hausbesuch Porno kostenlose vaginavidios
x brozers casual teen sex