Хөөгдөх л тавилантай “ХОЁР” Р.Бурмаа
Хэлсэн үгнээсээ буцах тохиолдол хүний амьдралд алийг тэр гэх вэ. Харин хэдий хэр хугацаанд эргэж, буцсан гэдгээр нь тухайн хүний араншинг тодорхойлох хандлага түгээмэл. Зарим нь асар богино хугацаанд хоёр хүний дүрийг гайхамшигаар бүтээж чадах нь ч бий. Тэгвэл яг энэ түгээмэл үзлээр АН-ын жагсаалтын долдугаарт бичигдэж УИХ-ын дугуй танхимд хөл тавьсан, ХХАА-н сайд Р.Бурмааг шүүж үзвэл хариулт нь тун хялбархан урсан ирж байна. Тиймээс хамгийн түрүүлж бүгдийн сайн мэдэх жишээнээс эхэлье.