ОХУ-ын ерөнхий сайд Монгол улсад ОХУ-ын Худалдааны төлөөлөгчийн газрыг нээх тушаалд өчигдөр гарын үсэг зурав. Худалдааны төлөөлөгчийн газар Улаанбаатар хотод байрлах бөгөөд Эдийн засгийн хөгжлийн яамны гадаад дахь аппаратын бүрэлдэхүүний зөвшөөрөгдсөн хэмжээн дотор хүмүүсээ томилуулж ажиллуулахыг ерөнхий сайд тус яаманд даалгасан байна. ОХУ дэлхийн бараг бүх улстай худалдаа хийдэг боловч ердөө 55 оронд худалдааны төлөөлөгчийн газартай юм. Ийм аппарат нь ОХУ-ын гадаад эдийн засгийн үйл ажиллагааны хүрээн дэх бүхий л ашиг сонирхлыг тухайн улсад хамгаалах чиг үүрэгтэй ажээ.
Шинэ мэдээ
Холбоотой мэдээ
691 сэтгэгдэл