Хууль зүйн сайд Х.Тэмүүжин, халагдсан хурандаа нарын хэн нь ёс зүйтэй вэ
Хууль зүйн сайд Х.Тэмүүжин "ЦЕГ-ын дарга үл бүтэх бодолтой байгаа учраас л түүний дор ажиллаж байгаа нөхөд Хууль зүйн сайд дээрээ хүртэл гүйцэтгэх ажиллагаа явуулж байна” хэмээн зарласнаас хойш бараг хагас жил өнгөрөв. Ингэснээрээ тэрбээр өөрийнхөө шархан дээр давс цацсан хэрэг.
Түүнээс хойш нэлээд "хорссон” нь ойлгомжтой. Үйл явдлууд ч нэлээд хөвөрч түүнийг хэн бэ гэдгийг бидэнд таниулж өгсөн. Үнэн хэрэгтээ "Ер нь Баяраа өөрөө уначихсан юм билээ” гэдэг шиг харин ч цагдаагийн байгууллагынхан хар тамхины гэмт хэрэгт холбогдогчийн ул мөрөөр хуулийн хүрээнд үүргээ биелүүлж явсаар салбарын сайдтайгаа "тааралдмагц” УИХ-ын гишүүний халдашгүй бүрэн эрхийг нь хүндэтгээд "тормоз гишгэсэн” юм билээ. Тэгэхээр Хууль зүйн сайд Х.Тэмүүжин, үүргээ ёс зүйн хэм хэмжээнд гүйцэтгэснийхээ төлөө халагдсан хурандаа нарын хэн нь ёс зүйтэй байна вэ.