Жервиньо ”Аль-Жазира” клубээс онгоц шаарджээ
Учир нь Жервиньо Арабын багийн удирдлагуудад хэт өндөр шаардлага тавьсан аж. Тодруулбал, тэрбээр тансаг харш, үнэтэй автомашиныг жолоочтой нь шаардсаны дээр нисгэгчтэй нисдэг тэрэг өгөхийг хүсч, хэтэрхий даварсан үйлдэл гаргасан юм байна.
Тиймээс энэхүү наймаа биеллээ олоогүй гэнэ. Уг нь "Рома"-гийн удирдлага 28 настай Кот д`Ивуар тоглогчийг АНЭУ-ын клубт 12 сая еврогоор шилжүүлэхийг зөвшөөрөөд байсан юм.