Япон эмэгтэйчүүд наслалтаараа дэлхийд тэргүүлж байна Шинэ мэдээ 2015/08/02 1065 Япон эмэгтэйчүүд наслалтаараа гурав дахь жилдээ дэлхийд тэргүүллээ. Харин япон эрэгтэйчүүд наслалтаараа дэлхийд гуравдугаарт орж байна. Японы Эрүүл мэнд, хөдөлмөр, нийгмийн халамжийн яамны мэдэгдсэнээр, япон эмэгтэйтэйчүүдийн дундаж наслалт өнгөрсөн онд 86.83 жил байсан бол эрэгтэйчүүдийнх нь 80.5 жил байжээ. Энэ нь өнгөрсөн онд япон эмэгтэйчүүдийн дундаж наслалт өмнөх оныхоосоо 0.22 жил, эрэгтэйчүүдийнх 0.29 жилээр тус тус нэмэгдсэн үзүүлэлт юм. Нас баралтын хамгийн түгээмэл шалтгаан болсон хорт хавдар, зүрхний өвчин, уушгины хатгалгаа зэргийг дэвшилтэт техник технологиор эрт үед нь оношилж, үр дүнтэй эмчилгээ хийж байгаа учраас япончууд урт насалж байна гэж тус улсын албаны хүмүүс хэллээ. 1065