“Ачтан” эмнэлгийн эмч Т хүний аминд хүрэх дөхжээ

Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү

Эрүүл саруул болох гэж эмнэлэгт очсон биш эрүүл мэндээрээ тоглуулсан иргэн Т цагдаагийн байгууллагад ханджээ. Тодруулбал, иргэн Т Баянгол дүүргийн цагдаагийн хэлтэст өргөдөл гарган "Ачтан” эмнэлгийн эмч Т-г шалгуулах хүсэлтээ өгсөн байна.

Иргэн Т нь өнгөрсөн оны есдүгээр сарын 11-нд "Ачтан” эмнэлэгт очиж цөсний чулуугаа авахуулахаар төлбөрөө төлсөн байна. Улмаар гавьяат эмч Т иргэн Т-д дурангийн жижиг хагалгаа хийжээ. Гэтэл эмч Т алдаа гаргаж, иргэн Т-гийн элэгний баруун зүүн хэсгээс гарсан тайрах ёсгүй 2 цоргыг тасалсан байна. Үүний улмаас иргэн Т амь насаа алдах дээрээ дөхөж, хагалгаа хийлгэснээс найм хоногийн дараа "Улаанбаатар Сонгдо” эмнэлэгт тайрагдсан хоёр цоргийг орлуулах мэс засалд орж, хэвтэрийн хүн болжээ.

Энэ асуудлаар "Ачтан” эмнэлэгт хандахад "Бидний буруу. Эмчилгээндээ хэрэглэ” гэж 14 сая төгрөг өгөөд түүнээс хойш огт холбоо бариагүй байна.

Иргэн Т "Ачтан” эмнэлгээс авсан 14 сая төгрөгөөр өнгөрсөн оны аравдугаар сараас энэ оны долдугаар сар хүртэл Япон улсад эмчилгээ хийлгэжээ. Энэ тухай иргэн Т Эрүүл мэндийн яам болон цагдаагийн байгууллагад гаргасан өргөдөлдөө "Эмч Т-ын тайрсан цоргыг дахин бий болгохын тулд элэгнээсээ тайруулах, хагалгаанд биеэ бэлдэх гээд дэлхийд ховорт тооцогдох маш хүнд мэс ажилбарт орж 80 гаруй сая төгрөгний болон эрүүл мэндээрээ хохирсон. "Ачтан” эмнэлэг рүү удаа дараа гомдол гаргаж байсан боловч намайг үл тоож цаг хугацаа өнгөрсөөр байна. Хүний өвчнөөр мөнгө олж буй уг эмнэлгийн эмчилгээ эрхлэх эрхийг хүчингүй болгуулахыг хүсч байна. Иймд хуулийн дагуу Т эмч буюу "Ачтан” эмнэлгийг шалгаж хэн буруутай болохыг тогтоож, дүгнэлт гаргаж хохиролгүй болгон хуульд заасан хариуцлага тооцож өгнө үү” гэжээ.

http://mongolcomments.mn/index.php?pid=54&sec=view&id=13727

“Ачтан” эмнэлгийн эмч Т хүний аминд хүрэх дөхжээ
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү
Нэр:*
И-мэйл:
Сэтгэгдэл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler
  • 10/10/18 00:03
    “Ачтан” эмнэлгийн эмч Т хүний аминд хүрэх дөхжээ » Tonshuul.mn
    parajumpers jakke norge http://www.kragerovgs.no/images/pjs2.html
  • http://cga.ind.br/release/jordan11gym-red8/
    Yeezy Boost 350 Blue Tint For Sale http://content.bytesforall.pk/img/yeezy-v2-2017.php
  • 25/05/17 13:49
    “Ачтан” эмнэлгийн эмч Т хүний аминд хүрэх дөхжээ » Tonshuul.mn
    mackage sale http://www.cscst.ca/mackage.htm
  • “Ачтан” эмнэлгийн эмч Т хүний аминд хүрэх дөхжээ » Tonshuul.mn
    wholesale nike nfl jerseys http://www.hhjackson.org/blog/nfl.html

top