Усанд сэлэлтийн ДАШТ ОХУ-ын Казаньд үргэлжилж байна. "Хангарьд” клубын тамирчин спортын мастер M.Дэлгэрхүү 50м мэлхий сэлэлтээр уралдаж 00:32.07 амжилтаар гараандаа 6-д орлоо. ОХУ Казань хот. Баянгол дүүргийн УССТ-ийн тамирчин спортын дэд мастер Б.Энххүслэн 100м араар даллах сэлэлтээр уралдаж 01:13.52 амжилттай уралдаж 50м усан бассейны Монгол улсын рекордыг шинэчиллээ. Энэ зайнд рекордыг Спортын дэд мастер С.Номун 2014 онд Азийн наадамд 01:14.90 амжилтаар эзэмшиж байсан юм.
Шинэ мэдээ
Холбоотой мэдээ
819 сэтгэгдэл