ЭЗ-ийн байнгын хороо сайд нарыг чөлөөлөхийг дэмжлээ
Төрийн ордонд яг одоо Эдийн засгийн байнгын хорооны хуралдаан үргэлжилж байна. Байнгын хорооны хурлаар Засгийн газрын зарим гишүүдийг чөлөөлөх асуудлыг хэлэлцэж байгаа юм.
Хурлын үеэр ЗГХЭГ-ын дарга С.Баярцогт байнгын хорооны гишүүдэд хандаж "Байнгын хороодоор холбогдох яамдын сайд нарын асуудлыг хэлэлцэж байгааг Засгийн газрын хувь гишүүний асуудалтай холбож болохгүй. Тогтоолын төслийг Монгол Улсын Ерөнхий сайдын бүрэн эрхийн хүрээнд оруулж ирсэн. Энэ бол улс төрийн шийдэл” гэсэн юм.
Ингээд Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Зам тээврийн сайд Н.Төмөрхүү болон Барилга хот байгуулалтын сайд Д.Цогтбаатар нарыг огцруулах саналыг Эдийн засгийн байнгын хорооны гишүүдийн олонхи дэмжлээ.
Г.Ган