"Найрсаг Улаанбаатар" хөтөлбөрт зориулсан “ҮҮЛЭН ҮСТ”-ийн үйлдлүүд
Улаанбаатар хотын 376 насны "Төрсөн" өдөр өчигдөр тохиов. Мөн 375 жилийн турш "харгис" байсан их хотыг "Найрсаг Улаанбаатар" гэсэн хөтөлбөртэй болгоод нэг жилийн ойтойгоо золгожээ. Хотын дарга Э.Бат-Үүл болоод түүний багийнхан Улаанбаатар гэдэг нэрний өмнө "Найрсаг" гэсэн ганц үг нэмэхэд л аялал, жуулчлалын хөгжилд онцгой чухал нөлөө үзүүлнэ хэмээн тооцсон.