Г.Шийлэгдамба авилга авч байгаад баригджээ
Эрүүл мэнд, спортын сайд Г.Шийлэгдамбыг АТГ-аас өчигдөр орой 22:00 цагийн орчимд баривчилсан байна. Түүнийг авлига авсан хэмээн буруутгаж ШШГЕГ-ын харъяа 461 дүгээр ангид саатуулжээ. Албан бус эх сурвалжийн мэдээлж байгаагаар цагдаа нар хээл, хахууль авч байхад нь газар дээр нь илрүүлсэн бололтой. Өөрөөр хэлбэл, тендерт шалгаруулсан компаниасаа авлига авч байх үед нь АТГ-ынхан гардсан гэсэн мэдээлэл байна. Мөн түүний жолоочийг ч гэсэн хорьжээ.
Тэрбээр 2007 онд Байгаль орчин, аялал жуулчлалын сайдаар нэг жилийн хугацаатай ажилласан. Түүнийг дархан цаазат Богд уул, Зайсанд хууль бус олон лиценз олгосон гэдэг яриа байдаг ч нотлогдоогүй юм.
Л.БАТ