Хамгийн түгээмэл 10 хорт хавдар илүүдэл жинтэй холбоотой
ЛОНДОН. /Xinhua/. Шинжлэх ухааны "The Lancet” сэтгүүлийн сүүлийн дугаарт хэвлэгдсэн томоохон судалгаанаас үзвэл, биеийн жингийн индекс /БЖИ/ өндөр байх нь хамгийн түгээмэл 10 хорт хавдар тусах эрсдлийг нэмэгдүүлдэг ажээ.
Илүүдэл жин болон хэт таргалалтын улмаас манай улсад жилд 12000 гаруй хүн хамгийн түгээмэл 10 хорт хавдрын аль нэгийг тусаж байна гэж Лондоны эрүүл ахуй, халуун орны анагаах ухаан судлалын сургуулийн британи судлаач нар мэдэгдсэн юм.
Британид оношлогдсон хорт хавдруудын 90 хувийг төлөөлөх хамгийн түгээмэл 22 хорт хавдар БЖИ-тэй холбоотой байна.
БЖИ 5 кг/м2-аар нэмэгдэхэд сав, цөс, бөөр, умайн хүзүү, бамбай булчирхай болон цусны хорт хавдар тусах эрсдэлийг илэрхий нэмэгдүүлдэг болохыг уг судалгаагаар тогтоожээ.
Мөн БЖИ өндөр байх нь элэг, бүдүүн гэдэс, өндгөвч болон хөхний хорт хавдар тусах эрсдэлийг нэмэгдүүлдэг аж.
"Британид төдийгүй дэлхийн дахинд илүүдэл жинтэй, хэт тарган хүмүүсийн тоо хурдацтай нэмэгдэж байна” гэж уг судалгааг удирдан хийсэн доктор Кришнан Бхаскаран хэлэв.
Түүний хэлсэнчлэн, илүүдэл жин, хэт таргалалтын улмаас чихрийн шижин, зүрх судасны өвчтэй болох эрсдэл мөн өндөр байдаг билээ.
Г.Доржханд montsame