Тээвэр хөгжлийн банкны луйвар буюу Эзэн нь хэн бэ?

980

Нийгэмд ил далд хэлбэрээр бугшсан луйвар хэмээх тодотголтой хорт хавдар өнөө цагт улам бүр хүрээгээ тэлсээр.

Энэ луйвар хэмээх хорт хавдар ихэвчлэн улс төр, бизнесийн бүлэглэлүүдийн дунд тархан халдварласан байдаг. Түүнчлэн өөрсдийн үйлдсэн бузар булай луйвруудаа нуун дарагдуулахын тулд хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр баримт, нотолгоогүй худал мэдээллүүдийг цацаж тархи угаадаг. Үүний нэгэн тод жишээ бол жил дамнан хэвлэл мэдээллийн хэрэгслээр цацагдаад буй Тээвэр Хөгжлийн банкны ТУЗ-ын талаар зохиомол худал мэдээллүүд юм.

Асуудлын гол зангилаа нь тус банкны 51 хувийг эзэмшигч буюу тус банкны ТУЗ-ын дарга чухам хэн? Швейцарь улсын иргэн Армин Виедеркер болон Монгол банкны гүйцэтгэх захирал асан С.В.Новожилов нарт үүсгэсэн мөнгө угаасан гэх гэмт хэрэг үнэн эсвэл худал эсэхэд байгаа юм.

Дээрхи хэргийн гол тоглогч болох Д.Энхтайван нь Тээвэр хөгжлийн банкны 51 хувийн эзэмшигч ТУЗ-ын дарга гэж олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгслээр өөрийгөө зарлаад амжсан.

Гэвч үнэн хэрэгтээ... Түүний дүү Д.Энхжаргал нь 2007 оноос Лондон дахь Монгол банкны төлөөлөгч мөн Монголбанкны дэд ерөнхийлөгчийн албыг хашиж байхдаа Тээвэр хөгжлийн банкийг Швейцарь улсын иргэн Армин Виедеркерийн тусламжтайгаар дампуурлаар авч үлдсэн байдаг.

Гэвч үүний дараагаар Тээвэр хөгжлийн банканд хөрөнгө оруулсан өнөөх гадаад хөрөнгө оруулагчаасаа 51-н хувийн хувьцааг нь хууль бусаар дээрэмдэх ажиллагаагаа эхлүүлжээ. Монголбанкны хяналт шалгалтын даргаар томилогдсон даруйдаа Тээвэр хөгжлийн банкны үйл ажиллагаанд тусгай хяналт шалгалт хийх нэрээр шалгалтын баг оруулахдаа гүйцэтгэх захирал С.В.Новожилов, зээлийн хорооны дарга н.Бадрал нарыг ажлаас нь халах 2009 оны тавдугаар сарын 20-ны А 24 тоот хууль бус тушаалд Д.Пүрэвдоржоор гарын үсэг зуруулсан.

Энэ хууль бус тушаалыг гаргасан гол шалтгаан нь банкыг эзэнгүй болгож өөрийн ах Д.Энхтайван, бэр эгч Зейниш нарт банкны бүх эрх мэдлийг хүчээр өгүүлэхэд оршиж байгаа юм.

Улмаар бүр даварч Швейцарь улсын иргэн Армин Виедеркер, гүйцэтгэх захирал С.В.Новожилов нарт зохиомол гэмт хэрэг үүсгүүлэн гүтгэж, цагдаа, шүүх, прокурорын байгууллага дахь танил талаараа хорино, цагдана хэмээн сүрдүүлж, "мөнгө угаагаад оргон зайлсан” гэх дуулиант хэргийн эхлэлийг өөрсдөө тавьжээ.

Гэвч С.В.Новожилов, Бадрал нар Монгол улсын шүүхэд А 24 тоот тушаалыг эсэргүүцэн нэхэмжлэл гаргаж эргэн албан тушаалаа хаших эрхийг шүүхийн 3 шатны шийдвэрээр гарсан байдаг.

Яг энэ хэрэгтэй давхцан 2009 оны хуулиар баталгаажсан хувь нийлүүлэгчдийн хурлаар Д.Энхтайвныг чөлөөлснөөр Тээвэр хөгжлийн банк өдийг хүртэл Төлөөлөн удирдах зөвлөлгүй, даргагүй болсон учиртай.

Д.Энхтайвныг Тээвэр хөгжлийн банкны ТУЗ-ын дарга биш гэдгийг Баянгол дүүргийн шүүхийн шийдвэрээр "Компанийн тухай хуулийн 60-р зүйлийн 60.3, 70-Р зүйлийн 70.3 дахь хэсгийг баримтлан Инфрастракчер ХХКомпанид холбогдох Тээвэр хөгжлийн банкны хувь нийлүүлэгчдийн хойшлогдсон 2009-08-18 өдрийн хурлын шийдвэрийг хүчингүй болгохыг хүссэн нэхэмжлэгч Д.Энхтайван, Д.Энжаргал нарын нэхэмжлэлийг хүчингүй болгож, Тээвэр хөгжлийн банкны ТУЗ, ТУЗ-ын зөвлөлийн дарга Д.Энхтайван нарын бүрэн эрх дуусгавар болсныг тогтоосугай” гэжээ. Мөн 2011 оны 5-р сарын 23-ны өдрийн Хувь нийлүүлэгчдийн хурлын хойшлогдсон зар хүргэх тухай тогтоолоос өөрсдийгөө хувь нийлүүлэгчид гэдгээ хүлээн зөвшөөрөн уг тогтоолд өөрсдийгөө "Тээвэр хөгжлийн банкны хувьцааны 9,8 хувийг эзэмшигч Д.Энхтайван” хэмээсэн байдаг.

Энэ бүх нотлох баримтууд нь Д.Энхтайван нарын хууль зөрчсөн гэмт үйлдлийг хангалттай үндэслэл төдийгүй энэ дагуу Чингэлтэй дүүргийн цагдаагийн хэлтэсээс Д.Энхтайван нарт холбогдох "2014250004544” дугаартай Эрүүгийн хуулийн тусгай ангийн 233 дугаар зүйлийн 233.2 хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэн, мөрдөн байцаалтын үйл ажиллагаа явуулж эхэлжээ.

Гэтэл Д.Энхтайван нь өөрийн хийсэн энэ бүх гэмт үйлдлээ нуун дарагдуулж, мөрдөн шалгах ажиллагаанд саад учруулж ор үндэслэл, баримт нотолгоогүй мэдээллүүдийг зарим хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр цацсан байгаа.

Энэ мэт нийгэмд ил далд хэлбэрээр бугшаад буй луйврын асуудлыг хууль хяналтын байгууллагынхан анхааралдаа авч үнэн мөнийг тогтоон шийдэж,хариуцлага хүлээх ёстой хүмүүст нь хариуцлагыг нь хүлээлгэх нь зүйд нийцэх буй за.

 	 Тээвэр хөгжлийн банкны луйвар буюу Эзэн нь хэн бэ?

Шинэ мэдээ

Холбоотой мэдээ

Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Tonshuul.mn хариуцлага хүлээхгүй болно.

980 сэтгэгдэл
Free Mobile Porn 4Tube Porn Videos Deutsche Sexfilme masturbieren leggings deutsche omasexpornos bf hot girl xxnx hd video www xxxx sixe video hd
bisexual Sex Videos Russen Porno Aletta Ocean Butt Fucked Hard AltenSex Geiler Hausbesuch Porno kostenlose vaginavidios
x brozers casual teen sex