Төрсөн эхийгээ 32 удаа хутгалж хөнөөсөн хэрэг гарчээ
Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт хүн амины онц ноцтой хэрэг гарчээ. Тодруулбал, тус дүүргийн 16 дугаар хороонд 20 гаруй настай эмэгтэй Б гэгч нь 54 настай эхийгээ 32 удаа хутгалж, амийг нь хохироосон байна. Уг хэрэг сургуулийн гудамжинд гарсан бөгөөд шалтгаан нь ердөө гэр бүлийн маргаанаас үүдэлтэй гэнэ.
Б-г ШШГЕГ-ын харьяа цагдан хорих 461 дүгээр ангид сэжигтнээр татан саатуулан шалгаж эхэлсэн байна. Хэргийг Чингэлтэй дүүргийн цагдаагийн хэлтэст шалгаж байгаа юм байна.
Г.Лхагваа