Хэрчсэн гурилаас зүү утас “гарлаа”
Фэйсбүүк хэрэглэгч Dulguun Dolgion өөрийн хуудсандаа сэрэмжлүүлэх зорилгоор нэгэн пост оруулсан байна. Түүний худалдан авсан хэрчсэн гурилаас утас сүвэлсэн зүү гарсан байна.
Хэрэглэгчийн энэхүү гурилны уутанд үйлдвэрлэсэн огноо байсан ч үйлдвэртэй нь холбоо барих дугаар байгаагүй юм.
Бид энэхүү мэдээллийг тэнцвэртэй хүргэх зорилгоор "Гоё хүнс”, "Цэцгэн төгөл” ХХК байдаг эсэхийг лавлахад "Гоё хүнс” ХХК-ийн холбогдох дугаарыг өгсөн юм. Улмаар холбогдоход дугаар нь өөрчлөгдсөн тул 8830....-тай дугаар өгсөн юм. Харамсалтай нь тус дугаар утсаа огт аваагүй байна.
Энэхүү мэдээллийг хэн нэгний хүн, албан байгууллагын нэр хүндэд халдах зорилго агуулаагүй бөгөөд энэ талаар "Гоё хүнс” ХХК-иас тодруулга авч эргэн мэдээлэх болно.
Эх сурвалж : dorgio.mn