“Тоогоогүй” нөөцөө тордвол яасан юм бэ?

988

Сүүлийн үед уул уурхайн салбарт төдийгүй дэлхийн эрчим хүчний хөгжилд шатдаг занарын эрин эхэлж байгааг салбарынхан онцолж байна. Алт, нүүрснээс илүү олны анхаарлыг татаж байгаа ашигт малтмалаар занарыг нэрлэдэг болсон. Нүүрснээс илүү илчлэгтэй, бага зардлаар эрчим хүч үйлдвэрлэх боломжтой гээд түүний давуу талыг эрдэмтэд олон талаас нь тайлбарлаж байна. Хүн төрөлхтний хөгжлийн түүчээ болсон эрчим хүчний эх үүсвэр болох нүүрс, газрын тос занарт халаагаа өгөх цаг хаяанд ирснийг дэлхий нийт хүлээн зөвшөөрчээ. Цахилгаанаа зөвхөн занарт "даатгасан” орон олон байгааг өнгөрсөн долоо хоногт болсон Газрын тосны хөрөнгө оруулагчдын олон улсын чуулганд ирсэн оролцогчид онцолж байв. Харин энэ баялаг Монголд хэр арвин байгаа бол. Занарын зах зээлийг манай улсад хэрхэн бэлдэх зэрэг нь хөрөнгө оруулагчдын анхаарлыг татаж эхэлжээ.

ШАТДАГ ЗАНАРЫГ "ШҮТЭХ”-ИЙН УЧИР

 

Шатдаг занар шатах ашигт малтмалын ангилалд багтаж хатуу түлшний өргөн тархалттай их нөөцийг бүрдүүлдэг байна. Занарын органик хэсэгт агуулагдах устөрөгчийн хэмжээ нь бүх төрлийн нүүрснийхээс их, давирхай нь бүтэц найрлагын хувьд газрын тостой ойролцоо байдаг тул энэ баялгаас нефтийн бүтээгдэхүүн гаргаж авах том боломж байдаг аж. Занар бага температурт  өндөр даралт шаардахгүйгээр шууд задардаг тул технологийн боловсруулалт хийхэд бага зардал ордог байна. Тиймээс гадныхан занарын энэ ашигтай шинж чанарыг  ашиглаж, юм юм гаргаж аваад байгаа нь энэ юм. Зөвхөн занараас шатахуун, эрчим хүч, усан онгоцны түлш, цемент гарган авч байгаа орон ч бий. Эстони улсад Монгол шиг алт, нүүрс байхгүй. Гэхдээ тэд занараа "шүтэж”, гаднаас шатахуун "гуйх”-гүйгээр амьдраад болоод байгаа нь ийм учиртай аж.  

Дэлхий нийтэд 1970-аад оны эхээр гарсан нефтийн үнийн өсөлтөөс улбаалан түүнийг олборлож, үйлдвэрлэснээр эдийн засагт ашигтай гэдэг нь тодорхой болжээ. Үүнээс үүдэн дэлхийн томоохон гүрнүүд шатдаг занарын салбарт багагүй хүч, хөрөнгө хаяж эхэлжээ. Япончууд 1980 онд дэлхийн газрын тос, байгалийн хийн нөөцөд судалгаа хийж, 2015 он гэхэд дуусна гэсэн таамаг дэвшүүлсэн байдаг. Энэ таамаг гарснаар дэлхий нийт дараагийн шатах тослох материал ялгаж авах түүхий эдийг хайсан байдаг. Ингээд дэлхий даяар 2000-аад оныг хүртэл шатдаг ашигт малтмалын ордын хайгуул хийж, хэрхэн ашиглаж болохыг судалж эхэлжээ.1940-өөд оны дундуур Орос, Монголын геологичид Төв, Дундговь аймгийн залгаа нутгаар шатдаг занарын томоохон ордууд байгааг тогтоожээ.

 

ЗАНАРТ "ЗАМ” ТАВЬЖ ӨГӨХИЙГ САНУУЛЛАА

 

Манай оронд шатдаг занарын нөөц арвин гэдгийг эрдэмтэд олон жилийн өмнө баталсан байдаг. Монголын занарын нөөцийг 788 тэрбум тонн гэж тогтоожээ. Гэхдээ энэ нь шатдаг занар тархсан талбайн дөнгөж 19 хувьд байгаа баялаг аж. Салбарын яам энэ түүхий эдийн нөөцийг  "Занарын нөөцөөрөө Монгол Улс саудын Арабын газар доорхи нефтийн хэмжээнд дөхнө” гэж онцолсон байдаг.  Харин энэ баялгийг өдий хүртэл "тоогоогүй” учир нь 1980-1990 оны үед шатдаг занарыг алт, нүүрсний дайтай ашигтайд тооцдоггүйд оршиж байж. Гэвч дэлхий нийт эрчим хүчний гол эх үүсвэр болох нүүрс, нефтийн эрин дуусахаас өмнө өөр боломжийг эрэх хэрэгтэй болсон. Энэ эрлийг хамгийн ойроос, бага зардлаар хийхэд шатдаг занар байна гэдэгтэй олон улсын судлаачид санал нийлжээ. Энэ зууныг нефть, химийн бүтээгдэхүүний цаг үе гэж эрдэмтэд үздэг. Энэ хэрээр өмнө нь "тоодоггүй” байсан занарын нөөцөө  ашиглаж, химийн бүтээгдэхүүн болон шингэн түлш үйлдвэрлэх нь шатахууны хараат байдлаас гарна гэдгийг  манайх шиг энэ баялагаар арвин орнуудад сануулаад байгаа. Ялангуяа Монгол шиг хүнээс нефть гуйж, шатахуунаа хажуу айлынхаа харцаар хэрэглэдэг улсад шатдаг занар шинэ боломж гэдгийг олон улсын судлаачид онцолсон. Тэд энэ баялгаас эстоничууд цахилгаан эрчим хүч, химийн бүтээгдэхүүн, далайн тээврийн түлшээ, өмнөд хөрш шингэн, хийн түлш, химийн бүтээгдэхүүн, германууд цемент, австрали, америкууд шингэн түлш, хойд хөрш, Израиль цахилгаан гарган авч байгааг бидэнд сануулсан. Манай улс саяхнаас шатдаг занарыг ашиглах төрийн бодлого боловсруулж, гүн боловсруулалт хийхээр судалж, ажлын хэсгийг байгуулсан. Мөн газар доорхи энэ баялгийг үнэд хүргэх хэд хэдэн төсөл гараанаас гарчээ. Гэхдээ Монгол орны говь, хангайн бүсээр тархсан занарыг үнэд хүргэж түүгээр хүмүүсийн амьдралд баялаг бүтээхийн тулд Засгийн газар зах зээлийг нь бэлдэх, ажил урагшлах орчныг нь бүрдүүлэх учиртайг гадныхан онцолж байгаа юм.     

Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин

Шинэ мэдээ

Холбоотой мэдээ

Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Tonshuul.mn хариуцлага хүлээхгүй болно.

988 сэтгэгдэл
Free Mobile Porn 4Tube Porn Videos Deutsche Sexfilme masturbieren leggings deutsche omasexpornos bf hot girl xxnx hd video www xxxx sixe video hd
bisexual Sex Videos Russen Porno Aletta Ocean Butt Fucked Hard AltenSex Geiler Hausbesuch Porno kostenlose vaginavidios
x brozers casual teen sex