“Зуншин” ХХК-ийн зөвшөөрөлгүй барилгыг нураахаар болжээ
Нийслэлд зөвшөөрөлгүй баригдаж, улмаар хүний аминд хүрсэн барилгын компаниудын барилгыг нураана гэдгийг Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас өнөөдөр мэдэгдсэн байна. Мөн актаар барилгын үйл ажиллагааг нь зогсоочихсон байхад маргаашнаас нь эхлээд үйл ажиллагаагаа явуулж байгаад, авто замаар явж байсан машинтай хүний дээрээс төмөр унагаж, хүний аминд хүрсэн "Зуншин” компанийн барилгыг нураахаар болжээ.
Мэргэжлийн хяналтын газраас тус компанийн үйл ажиллагааг гурван сараар зогсоогоод байсан боловч Барилга, хот байгуулалтын яам, Нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний газраас хөдөлмөрийн аюулгүй байдал хангаж ажиллаагүй "Зуншин” компанийн барилгыг нураах шийдвэр гаргасан байна. Мөн зөвшөөрөлгүй баригдаж буй 23 барилгыг илрүүлэн шалгаж байгаа юм байна.