Спорт АРГЕНТИНЫ ХӨЛБӨМБӨГЧИН ДИ МАРИЯ "ПАРИ СЕНТ-ЖЕРМЕН" РУУ ШИЛЖЖЭЭ
Клубын хэвлэлийн албаны мэдээлснээр Английн "Манчестер Юнайтед" -аас авсан тоглогчтойгоо хийсэн гэрээ нь 2019 он хүртэл үргэлжлэх юм.
27 настай Ди Мария Аргентиныхаа " Росарио Сентраль" клубээс замналаа эхэлсэн байна. Эхний багийн хувьд 2005 онд хоёр жилийн гэрээ хийсэн ба дараа нь Португалийн "Бенфика" руу шилжжээ.
2010 оноос 2014 онд тэр Мадридын "Реал"-ын тоглогч байсан бөгөөд "Манчестер Юнайтед" нэг улирал өнгөрүүлсэн байна. Ди Мария Португал, Испанийн аварга болж байсан юм. "Реал"-д байхдаа багийн хамт Аваргуудын Лиг ба Европын хөлбөмбөгийн супер цом хүртсэн байна.
Аргентин хагас хамгаалагч улс орныхоо үндэсний шигшээ багийн өнгө болсон тоглогч ба 2008 оны Олимпийн багт тоглож алт, 2014 онд дэлхийн аварга шалгаруулах тэмцээний мөнгөн медаль хүртсэн байна.