Хятадад долоон жил ээжийгээ хүлээсэн Номундарь охин эх орондоо ирэх нь ээ
Хятадын Эрээнд ээжийгээ долоон жил хүлээсэн Монгол охиныг Монголын консулд хүлээлгэн өгсөн байна. Консулын газраас охиныг ах дүү, эмээ өвөөд нь хүлээлгэн өгөхөөр ажиллаж байгаа аж. Ер нь Монгол эмэгтэй хятад руу гараад хүүхдээ орхиод явсан тохиолдол мэр сэр гардаг байна. Арван настай Номундарь охин нь гурван настай байхдаа ээжтэйгээ Хятадад ирсэн бөгөөд ээж нь охиноо орхин Монгол руу буцаад эргэж ирээгүй аж.
Энэ оны тавдугаар сард Ганжаргал гэх охиныг Монголын консулын газар Монгол дахь эмээ өвөөд нь хүлээлгэн өгсөн. Ээж нь гурван настай байхад нь Хятад руу авч гараад өөрөө сураггүй болсон байдаг юм.