750 гаруй харваач цэц мэргэнээ сорьж байна
Тулгар төрийн 2223 жил, Их Монгол Улс байгуулагдсаны 808 жил, Ардын
хувьсгалын 93 жилийн ойн үндэсний их баяр наадам энэ сарын 7-ны өдөр
урианхай сурын харваагаар эхэлсэн билээ. Урианхай сурын харваа, буриад
сурын харваа шилдэгүүдээ тодруулсан бол өнөөдөр хүүхдийн сурын
харваанууд үргэлжлэн явагдаж шилдэгүүдээ тодрууллаа.
Мөн өнөөдөр Үндэсний сурын харваа албан ёсоор эхэлж, харваачид цэц
мэргэнээ сорьж эхлээд байна. Энэ жил нийт 750 гаруй харваач цэц мэргэнээ
сорьж байгаагаас үндэсний сурын харваанд 360 харваач сум тавьж байгаа
аж. Үндэсний сурын харваа энэ сарын 11, 12-ны өдрүүдэд үргэлжлэн явагдах
юм.