Яамдууд ажил хийхээ болиод "амарч" байна

656
Яамдууд ажил хийхээ болиод "амарч" байнаЕрөнхий сайд Н.Алтанхуяг өөрийн бүрэн эрхийн хүрээнд Засгийн газарт бүтцийн өөрчлөлт хийх санал гаргаж, УИХ-аар батлуулснаар дөрвөн яамнаасаа "хагацсан” билээ. Барилга хот байгуулалт, Гадаад харилцаа, Зам тээвэр, Эдийн засгийн хөгжлийн яамны сайдууд ажлаа өгч, "нүсэр” гэгдэж байсан аппарат ямар ч байсан дөрвөн хунээр цөөрлөө. Гэхдээ хамгийн чухал өөрчлөлт буюу орон тоо цомхотгох ажил удахгүй эхэлнэ. Энэ учраас дээр дурьдсан дөрвөн яамны ажил "унтаа” байдалд оржээ. Сайд нь халагдаж, ажил явуулах боломж бололцоо ховор болсноос гадна "араа” бодолгүй горьгүй болсон учир дараагийнхаа ажлыг хөөцөлдсөн шиг өдөр хоногийг өнгөрөөж байгаа сурагтай.
 
Уг нь Төрийн албаны тухай хуульд "Улсын Их Хурал, Ерөнхийлөгч, Засгийн газар, Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгч, Улсын ерөнхий прокурор, засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, бүх шатны Засаг даргын бүрэн эрх дуусгавар болох, мөн энэ хуульд заасан улс төрийн албан тушаалтан уг албан тушаалаас өөрчлөгдөх нь төрийн жинхэнэ албан хаагчийг өөрчлөх үндэслэл болохгүй” /27.2.2/ гэсэн заалт бий. Гэвч энэ заалтыг тоохоо болиод удсан.
 
Гудамжинд лааз өшиглөж яваа хүн хүртэл "Н.Алтанхуяг солигдчихвол би ажилтай болно” гэж ярьж яваагаас үзэхэд, цомхотгол статусаа өөрчлөх дөрвөн яамнаас гадна үлдэх 13 яаманд ч явагдах бололтой. Байдал нэгэнт ийм болсон учир ажлаа сайн хийгээд тэсч үлдэх гэхээсээ илүү гэнэт халагдсаны мөнгөө аваад замаа хөөхөөр шийдсэн хүмүүс олон байгаа аж. Иймэрхүү асуудлаас болж, цаг нөхцөөсөн, салан назгай байдал бүх яамдад үүсээд байгаа юм. Ерөнхий сайдын төлөвлөгөөнд Засгийн газарт бүтцийн өөрчлөлт хийснээр орон тоог 30 хүртэл мянгаар цомхотгоно гэсэн тооцоо явж байгаа. Монгол Улсын эдийн засгийн нөхцөл байдал хүнд хэвээр, цаашид ч улам хүндрэх төлөвтэй байгаа учир 30 мянган ажилтныг нэг зэрэг хөөгөөд гаргачихаж чадахгүй. Учир нь төрийн нуруун дээр дэндүү их ачаа ирэх юм.
 
 
Ажлаас халагдсаны тэтгэмжийг Хөдөлмөрийн хууль болон Төрийн албаны тухай хуульд өөр, өөрөөр заасан байдаг бөгөөд төрийн албан хаагчдад илүү ашигтай нөхцлийг бүрдүүлж өгсөн байдаг. Төрийн албаны тухай хуулийн 27.2.4-т Төрийн байгууллага татан буугдсан, өөрчлөн байгуулагдсан, эсхүл өөрөөс нь үл хамаарах шалтгаанаар албан тушаалын орон тоо нь хасагдсан тохиолдолд цалин хөлсөө бууруулахгүйгээр мэргэжил, мэргэшлийн дагуу өөр ажил, албан тушаалд шилжих буюу төрийн хөрөнгөөр зургаан cap хүртэлх хугацаагаар дахин мэргэжиж болох бөгөөд энэ хугацаанд урьд нь эрхэлж байсан албан тушаалынхаа цалин хөлсийг авч, хууль тогтоомжид заасан журмын дагуу ажлын байраар хангуулах, эсхүл зургаан сарын цалинтай тэнцэх хэмжээний нэг удаагийн тэтгэлэг тухайн байгууллагаас олгоно” гэж заасан байдаг. Энэ удаад Засгийн газрын асуудал яригдаж байгаа учраас тэтгэмжийг төр гаргана. Цомхотголд орсон ажилтан 500 мянган төгрөгийн цалинтай гэж үзвэл 3 000 000 төгрөгийн тэтгэмж олгогдох нь. Сургалтад суусан тохиолдолд төлбөрийг нь хариуцах нь. Ийм боломжийг хэн ч гэсэн ашиглаад нэг юманд сураад авахыг бодно шүү дээ. Гэхдээ энэ бол асуудлын зөвхөн мөнгө, санхүүтэй холбоотой тал нь. Хамгийн гол нь ажил цалгардана. "Буцах эхнэрт үнээ, тугал нийлэх хамаагүй” гэдэг үг бий. Төрийн албаны тухай хуульд энэ талаар заалт байхгүй ч Хөдөлмөрийн тухай хуульд ажилтныг бүтцийн өөрчлөлтийн улмаас халж байгаа бол заавал нэг сарын өмнө мэдэгдэл өгөх ёстой гэсэн заалт бий. Мэдэгдэл гэдэг нь халах тухайгаа ажилтанд бичгийн хэлбэрээр өгч баталгаажуулах гэсэн үг. Мэдэгдэл авсан ажилтан үлдсэн хугацаанд ажил хийх үү, ер нь. Аливаа байгууллагыг татан буулгах, цомхотгох нь байгуулахаасаа илүү зардалтай байдаг гэдэг аргагүй үнэн үг юм даа.

Монголын мэдээ
Х.Сайхан

Шинэ мэдээ

Холбоотой мэдээ

Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Tonshuul.mn хариуцлага хүлээхгүй болно.

656 сэтгэгдэл
Free Mobile Porn 4Tube Porn Videos Deutsche Sexfilme masturbieren leggings deutsche omasexpornos bf hot girl xxnx hd video www xxxx sixe video hd
bisexual Sex Videos Russen Porno Aletta Ocean Butt Fucked Hard AltenSex Geiler Hausbesuch Porno kostenlose vaginavidios
x brozers casual teen sex