2015 онд дахин 3-4 триллион төгрөгийн зээл авахаар боллоо

784

2015 онд дахин 3-4 триллион төгрөгийн зээл авахаар боллоо

 

Засгийн газраас өргөн мэдүүлсэн Өрийн удирдлагын тухай хууль парламентын орчинд олны анхаарлыг ихээхэн татаж байна. Тус хуулийг энэ долоо хоногийн чуулганы хуралдаанаар хэлэлцээд батлах үгүйг шийднэ. Өрийн удирдлагын хууль батлагдсанаар нэмж зээл авах боломжтой болох уу гэдэг асуултад олон хүн хариулт нэхэж байгаа юм. Тэгвэл уг хууль батлагдсанаар 2015 онд 3-4 триллион төгрөгийн зээлийг нэмж авах бололцоотой болох юм байна.

АН, МАН-ын бүлгүүд уг хуулийг тойрсон асуудлаар хуралдаад дотроо нилээн маргалдаж, хоёр хуваагдсан талаар эх сурвалж мэдээлж байна. Тодруулбал, тус хуулийг баталж өр нэмэж авахаас өөр аргагүй гэж үзэж буй гишүүд МАН, АН-ын аль, алинд нь байгаа аж. Мөн зээл тавих шаардлагагүй гэж үзэх гишүүд ч хоёр намын бүлэгт хоёуланд нь байгаа гэнэ.

Ингээд хоёр намын бүлэг уг хуулийн төслөөр нэгдсэн саналд хүрч чадаагүй байна. Энэ талаар МАН-ын бүлгийн дэд дарга А.Хаянхярваа хэлэхдээ "Монгол улсын өрийн хэмжээг тус хуультай холбож үзэж байгаа. Тиймээс уг хуулийг хэлэлцэхдээ хөнгөн хуудамгай хандаж болохгүй. Эдийн засагт чухал нөлөө үзүүлэх хууль учраас нилээн нухацтай судалж, ажлын хэсгүүд санал дүгнэлтээ зөв гаргах ёстой гэж үзсэн. Тэгэхээр уг хуулийг богино хугацаанд яарч батлах хэрэггүй гэдэг зарчмын саналд нэгдсэн. МАН-ын бүлэг уг хуулийн төслийг ирэх лхагва гариг хүртэл илүү сайн судалж, ажлын хэсгийн дүгнэлтийг сонсохоор шийдсэн” гэсэн.

Гэхдээ улс төрийн хоёр том хүчин болох АН, МАН хоорондоо ярилцаж тохироод уг хуулийг батална гэсэн мэдээлэл ч байна. Учир нь Засагт хамтарч буйнхаа хувьд уг асуудлаар үг, дуугүй саналд нэгдээд өр тавьж эдийн засагт тулгамдаад буй асуудлаас гарсан дээр гэж байгаа бололтой. Ингэснээр АН, МАН-ын Цагаан сараар ард түмэндээ барих бэлэг 3-4 триллион төгрөгийн зээл болж мэдэхээр байгаа юм.

Хамгийн гол нь уг мөнгийг хэрхэн, хаанаас, яаж, ямар хугацаанд төлөх эсэх нь тодорхойгүй байна. Мөн юунд зарцуулах эсэх нь ч мэдэгдэхгүй байгаа.  Хэрвээ 3-4 триллион төгрөгийг хэзээ, хаанаас авахаа тодорхой болгохоос эхлээд хүүнд нь хэдэн төгрөг өгөх хэдий хугацаанд төлж дуусгах эсэх зэрэг нь олон нийтэд нээлттэй болбол өр тавьж болж байна гэдэг саналыг ч МАН-ынхан цухуйлгаж байгаа юм.

Чингис, Самурай бонд нийлээд 3-4 триллион төгрөг. Тэгэхээр тус хоёр бондын мөнгийг нийлүүлсэнтэй тэнцэх хэмжээний мөнгийг дахин өр тавьж авах гэж байна гэсэн үг.

Асуудлын гол нь тус мөнгийг эргүүлээд төлөх мөнгө манай улсад байхгүйд байгаа юм. Бид хангалттай хэмжээний мөнгийг өр тавиад авчихсан. Тэгэхээр дахин ийм их хэмжээний өр тавьбал яаж төлөх вэ?. Стратегийн чухал ордоо тавиад туухуу эсвэл ашигт малтмалаа гадныханд хямдхан ашиглуулах уу.

Төсвийн тогтвортой байдлын хуулиар өмнө нь өр, зээл авахад УИХ-ын гишүүдийн 3/2 оор буюу 50 гаруй хүний саналаар дэмжлэг авдаг байсан. Гэтэл сая уг хуулийг өөрчлүүлэхээр УИХ-ын гишүүн Р.Гончигдорж нарын гишүүд Үндсэн хуулийн цэцэд ханджээ. Тэд аливаа өр, зээлийг авахад УИХ-ын гишүүдийн дийлэнх олонхийн саналыг авахад хангалттай гэсэн саналыг цэцэд өгчээ.

 Үндсэн хуулийн цэц саналыг нь авч хэлэлцээд Р.Гончигдоржийн талд шийдвэр гаргав.

Ингэснээр өр тавьж мөнгө авах бүр амархан болж байгаа юм. Ямартаа ч Өрийн тухай хуулиар дахин 3-4 триллион төгрөгийг зээлж авах боломжтой болж байна.
Т.Энхэлээ
24tsag.mn

Шинэ мэдээ

Холбоотой мэдээ

Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Tonshuul.mn хариуцлага хүлээхгүй болно.

784 сэтгэгдэл
Free Mobile Porn 4Tube Porn Videos Deutsche Sexfilme masturbieren leggings deutsche omasexpornos bf hot girl xxnx hd video www xxxx sixe video hd
bisexual Sex Videos Russen Porno Aletta Ocean Butt Fucked Hard AltenSex Geiler Hausbesuch Porno kostenlose vaginavidios
x brozers casual teen sex