Бельги улсаас 3.2 сая евро зээлнэ

846

Д.БОЛОР

Парламентын баталж буй зарим хууль араасаа маргаан мэтгэлцээн дагуулсаар байна. Үндсэн хуулийн цэцийнхэн 2013 онд гурав, энэ онд гурван удаа гишүүдийн баталсан хуулийг Үндсэн хууль зөрчсөн тухай хэлэлцсэн байдаг. Тэгвэл энэ буухиа дахин үргэлжилж Шүүх байгуулах тухай хуулийн зарим зүйл заалт Үндсэн хууль зөрчсөн хэмээн УИХ-ын даргад мэдэгдэж, итгэмжлэгчээ явуулахыг хүссэн юм. Шүүх байгуулах тухай хууль Үндсэн хууль зөрчсөн эсэх тухай өчигдрийн чуулганы хуралдаанаар хэлэлцээд Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй гэж санал нэгдсэн. Гишүүд өөрсдөө хууль зөрчиж хууль батлаагүй гэдэгтээ итгэлтэй байгаа бололтой. Хүний дархлал хомсдлын вирусын халдвар, дархлалын олдмол хомсдлын өвчин нь хувь хүний эрүүл мэндийн нууцлалд хамаарах ёстой. Энэ  мэдээлэл ил болсон нь хувийн нууцын хамгааллын эрх зүйн дэглэм хөндөгдөхөд хүргэлээ гэсэн Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийг тэд хүлээн зөвшөөрөөгүй юм. Цэцийн дүгнэлтийг хүлээн зөвшөөрөх ёстой гэж Д.Лүндээжанцан, Ц.Оюунбаатар, Х.Тэмүүжин нар үзсэн ч олны өмнө хүчин мөхөсдөв. Энэ өдөр хэлэлцсэн өөр нэг асуудал нь Монгол Улсын Засгийн газар, Бельгийн Вант Улсын Засгийн газар хооронд өнгөрсөн зургадугаар сард байгуулсан гэрээг соёрхон батлах тухай байв. Бельгийн Засгийн газрын тусламжтайгаар "Баруун бүсийн оношилгоо, эмчилгээний төвийг бэхжүүлэх төсөл”-өөр зээл авах тухай хэлэлцээд гишүүдийн олонхи дэмжин баталсан юм. Өмнөх Засгийн газрын үед Бельгийн вант улсын Засгийн газраас зээл авч зүүн бүсийн оношилгоо, эмчилгээний төвийг байгуулж байсан бөгөөд одоо баруун бүсийн төвийг бэхжүүлэх зорилгоор төсөл оруулж иржээ.  Гэрээ ёсоор бол Засгийн газар Бельгийн Засгийн газраас 3.2 сая еврог ямар ч хүүгүйгээр 30 жилийн хугацаатай авна. Эхний 10 жилд төлбөр төлөхөөс нь чөлөөлж, үлдсэн 20 жилийн хугацаанд багтан төлөх заалттай. Бельгийн Үндэсний банк, Монголын Засгийн газрын нэр дээр хүү үл тооцох еврогийн данс нээж энэ зээлийг өгөхөөр тусгажээ. Гишүүд гэрээг соёрхон батлахаас өмнө Эрүүл мэндийн сайд Н.Удвалаас асуух асуулт олон байв.

 

З.Баянсэлэнгэ:

-Алс хязгаар аймгуудад бүсийн оношилгооны төв байгуулсан ч иргэд эрүүл мэндийн тусламж авах гэж нийслэл рүү ирэх нь багассан уу. Яагаад заавал Ховд аймагт бүсийн оношилгооны төвийг байгуулах ёстой гэж?

 

Н.Удвал:

-2002 онд Ховд аймагт бүсийн оношлогооны төв байгуулсан. Баруун бүсийн төв гэдэг утгаар Ховд аймагт байгуулсныг онцлох ёстой. Одоо энэ төвийн үйл ажиллагааг сайжруулж, тоног төхөө­рөмж өгөх шаардлага тул­гарч байгааг та бүхэн ойлгох ёстой.

 

Д.Хаянхярваа:

-Өнөөдөр эмч, эмнэл­гийн ажилтнуудын хүнд суртал арилаагүй байгаа. Эмнэлгийн үүдээр дүүрэн өвчин зовлонд шанал­сан хүмүүс. Гэвч түргэн шуурхай үйлчилж байгаа юм алга. Энэ байдлаа хэзээ засах юм бэ?

 

Н.Удвал:

-Аль ч Засгийн газрын үед хуульгүй, эрх дураараа явж ирсэн салбар бол эрүүл мэнд. Харин  Шинэч­лэлийн Засгийн га­зар эрүүл мэндийн сал­барт маш их анхаарч хууль, эрх зүйн орчныг нь сайжруулахаас эхлээд биш­гүй ажил хийж байгаа. Мэдээж өөрчлөлт ши­нэч­лэлийн хажуугаар ал­даа дутагдал байгааг үгүйсгэхгүй.

 

Д.Хаянхярваа:

-Бүсийн онош­логооны төвүүд байгуулс­наар нийслэл рүү явдаг иргэдийн тоо буурсан уу. Буураагүй юм биш үү. "Өвчтөнөө бушуу хот яв” гэдэг чинь хэвээрээ байна.

 

Н.Удвал:

-Орон нутагт бүсийн оношлогооны 11 төв байгуулаад байна. Энэ төв байгуулагдснаар нийслэл рүү ирэх иргэдийн тоо огцом буур­сан. Тэгээд ч Эрүүл мэн­дийн яам­наас орон нутгийн төвүү­дээ нарийн тоног төхөө­рөмжөөр хан­гаж чад­санаар ирэх шаард­лагагүй болсон. Тэд орон нутагтаа бүдүүн гэдсээ дуран­дуулахаас эхлээд нарийн шинжилгээ өгч байгаа.

 

С.Бямбацогт:

-Энэ хэлэлцээрийг батлахыг дэмжиж байна. Гэхдээ нэг зүйлийг Н.Удвал сайдад захимаар байна. Өртөг ихтэй тоног төхөөрөмж ав­чихаад түү­нийгээ ажиллуул­даггүй, ажиллуулахыг ч хүсдэггүй тал бий шүү. Миний хувьд тойрогтоо дөрвөн тэр­бум төгрөгийн үнэ бү­хий эрүүл мэндийн тоног төхөөрөмжийг тус­ламжийн шугамаар өгч байсан ч түүнийг ажил­луулж харагдахгүй байна” гэсэн юм. Үдээс хойш болсон хуралдаанаар Эмийн талаар төрөөс баримтлах бодлого бат­лах тухай УИХ-ын тог­тоолын төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийж, гишүүдийн 78.6 хувийн саналаар баталсан юм.

Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин

Шинэ мэдээ

Холбоотой мэдээ

Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Tonshuul.mn хариуцлага хүлээхгүй болно.

846 сэтгэгдэл

Free Mobile Porn 4Tube Porn Videos Deutsche Sexfilme masturbieren leggings deutsche omasexpornos bf hot girl xxnx hd video www xxxx sixe video hd
bisexual Sex Videos Russen Porno Aletta Ocean Butt Fucked Hard AltenSex Geiler Hausbesuch Porno kostenlose vaginavidios
x brozers casual teen sex