МҮОНРТ-ийн удирдлагууд сураггүй алга болжээ
Монголын Үндэсний олон нийтийн радио телевизийн ажилтнууд удирдлагынхаа хаана байгааг мэдэхгүй тав хоноод байна. МҮОНРТ-ийн ерөнхий захирал Ц.Оюундарь, Үндэсний телевизийн захирал Ц.Ариунбат нарын удирдлага нь гадаадад явсан гэх сураг төдий зүйл сонсогдсоноос хойш өдий олон хоноод байгаа бөгөөд өнгөрсөн Даваа гарагийн хамт олны эээлжит хурал дээр ч тэд үзэгдээгүй, доод шатны удирдлага нь тэдний хаачсан тухай ямар нэг зүйл албан ёсоор огт мэдээлээгүй байна. МҮОНРТ-ийн ерөнхий захирал Ц.Оюундарь уул нь хаа явсан газраасаа боссон суусан, идсэн ууснаа цаг алдалгүй Facebook-ээрээ мэдээлж явдаг боловч хамгийн сүүлд өнгөрсөн долоо хоногийн Пүрэв гарагт "Мятаршгүй Жулия” кино манай телевизээр гарч байна. 21 жилийн өмнө би энэ кинонд дуу оруулж байв” гэсэн пост үлдээгээд түүнээс хойш сураггүй болжээ. МҮОНТ-ийн төсөв зардлын асуудал туйлын хүнд байгаа үед олуулаа гадаад оронд чухал шаардлагагүй ажилд явснаа аль болох нуухыг хичээж байж магадгүй хэмээн энэ байгууллагынхан өвөр хоорондоо таамаглан ярилцаж байна.