“Гацуурт”-ын Л.Чинбат төмсөө зарж эхлэв
"Авъяаслаг монголчууд” шоуны ивээн тэтгэгчийн хувиар реклам нь дундуур нь байнга гардаг "Гацуурт” компанийн тариалсан төмсийг хаана зардгийг мэдэхгүйгээ гайхсан монголчууд одоо харин авч хэрэглэх боломжтой болж байгаа бололтой. Юу гэвэл "Гацуурт” компанийн захирал Л.Чинбат өөрийн тариалсан төмсөө хэрэглэгчдэд нийлүүлж эхлэхээр болсноо зарлажээ. Тэрбээр Фэйсбүүк хуудсаараа дамжуулан өчигдөр орой зарлахдаа "Гацуурт” компанийн "Хямралын Эсрэг -Дэм дэмэндээ” аян маргааш эхэлнэ. Хотын захын дүүргүүдэд хүнсний ногоог хямд үнээр борлуулна. Төмс-550₮. Маргааш СХД-н 1-р хорооноос эхэлнэ. Тариаланчийн гараас хэрэглэгчийн гарт!” гэсэн байна. Үүнийг нь үзсэн Фэйсбүүк хэрэглэгчид гурван цагийн дотор 4500 like дарж, 2600 share хийсэн бөгөөд цаашдаа хаагуур борлуулах, хэрхэн олж авах талаар нийтээр асуусан нь тус компанийн тариалсан ногоог авч хэрэглэх эрэлт хэрэгцээ асар өндөр байгааг хаурууллаа.
Ц.Мишээл
Эх сурвалж: Тоншуул.мн