Монгол эмэгтэй хүн зодож танхайрсан хятадуудыг саатуулжээ
Эмэгтэй хүн зодож, цагдаагийн алба хаагчийн өөдөөс эсэргүүцэл үзүүлсэн 29 хятадыг Чингэлтэй дүүргийн цагдаагийн нэгдүгээрт хэлтэст саатуулан шалгаж байгаа аж. Тодруулбал, Чингэлтэй дүүргийн дөрөвдүгээр хороо "Их Өргөө" компанийн барилга дээр ажиллаж байсан хятад иргэд өнгөрсөн лхагва гарагт орчуулагч монгол эмэгтэйг зодсон байна.
Тэдний энэхүү үйлдлийг харсан монгол залуус тэдний үйлдлийг харж, таслан зогсоохоор, маргалдаж эхэлжээ. Энэ үеэр цагдаагийн алба хаагчид ирсэн ч хятад иргэд хуванцар, төмөр зэргийг өөдөөс нь шийдэж асуудлыг улам хүндрүүлсэн байна. Тиймээс цагдаагийн албаагчид нэмэлт хүч дуудан танхайрсан хятадуудыг саатуулжээ.