МАН-ын VIII бага хурал эхэллээ
МАН-ын удирдах зөвлөлийн хурлаар иргэдийн болон намын гишүүдийн саналыг илүү авсан МАН-ын дарга УИХ-ын дарга М.Энхболд, УИХ-ын дэд дарга Ц.Нямдорж, УИХ-ын гишүүн Ө.Энхтүвшин, Батлан хамгаалахын сайд Б.Бат-Эрдэнэ, Шадар сайд У.Хүрэлсүх нарын нэрийг хэлэлцүүлэн хүн тус бүрийн саналыг сонссон юм.
Харин УИХ-ын гишүүн Ө.Энхтүвшин, Батлан хамгаалахын сайд Б.Бат-Эрдэнэ, Шадар сайд У.Хүрэлсүх нэр нэр дэвшихээс татгалзаж НАМ-ынхаа бодлого шийдвэрийг дэмжиж ажиллахаа илэрхийлснээр МАН-ын VIII бага хурлаар нэр дэвшигчийг тодруулах санал хураалтад МАН-ын дарга УИХ-ын дарга М.Энхболд, УИХ-ын дэд дарга Ц.Нямдорж нар оролцохоор боллоо.
МАН-ын энэ удаагийн нэр дэвшүүлэх үйл ажиллагаа нь дотоод ардчилал сайтай бүх гишүүдийн оролцоог хангасан хайрцаглагдсан зүйлгүй байгаагаараа онцлог болж байгаа юм.
Сэтгэгдэл байхгүй байна.