Намууд Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөх нэр дэвшигчээ ХЭЗЭЭ тодруулах вэ?

0

 Монгол Улсын 5 дахь Ерөнхийлөгчийн  сонгуулийн санал хураалт зургаадугаар сарын 26-ны өдөр улс орон даяар явагдана. Сонгуулийн тухай хуульд "Монгол Улсын Ерөнхийлөгчид нэр дэвшүүлэх ажиллагааг санал авах өдрөөс 55 хоногийн өмнө эхлүүлж 5 хоногийн хугацаанд дуусгана" гэж заажээ.

Энэ дагуу намууд ойрын хугацаанд тодруулах учиртай. Тухайлбал АН-ын тухайд Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшүүлэх хүнээ намынхаа нийт гишүүдээс асууж тодруулна гэдгийг намын дарга нь мэдэгдсэн.  Энэ дагуу өнөөдөр буюу  тавдугаар сарын 2-нд Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихээр мэдэгдээд буй намын гишүүдээ дотооддоо танилцуулна. Харин маргааш буюу тавдугаар сарын 3нд гишүүдийнхээ дотоод сонгуулиар нэр дэвшигчээ албан ёсоор тодруулах аж. 

Тухайлбал, АН-аас Монгол улсын Ерөнхийлөгчийн 2017 оны сонгуульд өрсөлдөх хүмүүс дотор Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг, нийтлэлч Б.Баабар, Шадар сайд, Улсын Ерөнхий Прокурор асан Д.Дорлигжав, Уул уурхайн сайд асан Д.Ганхуяг, Монгол Улсын Баатар Э.Бат-Үүл, мөн УИХ-ын гишүүн асан, Монголын Ардчилсан Холбооны Дарга Х.Баттулга нар нар нэр дэвших хүсэлтэй байгаагаа илэрхийлээд байгаа.  Шинэчлэлийн тодотголтой АН өнгөрсөн хугацаанд шат шатны сонгуульдаа дэнчин өндөр тавьж буй. Энэ дагуу Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөх эрхэм нэг тэрбум төгрөгийн дэнчинг төлж өрсөлдөх сурагтай.

 Харин МАН-ын хувьд Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчээ тодруулах бага хурлаа тавдугаар сарын 03-нд хийхээр шийдвэрлэжээ.

Тэгвэл МАХН-ын тухайд Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүн нь одоогоор тодорхой бус байна. Монгол Улсын гурав дахь ерөнхийлөгч Н.Энхбаяр Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй байгаагаа зарласан хэдий ч  шүүхээс түүнийш ерөнхийлөгчид нэр дэвшүүлэхгүй гэсэн албан ёсны хариу гараагүй байгаа тухай мэдэгдсэн. Тодруулбал, Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс  2017 оны 04 дүгээр сарын 21-ний өдөр СБД-ийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд Намбарын Энхбаярын өмгөөлөгч Н.Дуламжав түүнийг хугацаанаас нь өмнө ялгүйд тооцуулах тухай хүсэлт ирүүлсэн.Одоогийн байдлаар шүүх уг асуудлыг шийдвэрлэж албан ёсны хариу гаргаагүй байна гэсэн мэдээллийг өгч 

Тус намыг УИХ-д төлөөлж буй О.Баасанхүү гишүүн намаасаа Ерөнхийлөгчийн сонгуульд Л.Эрдэнэчулуун сайдыг дэвшүүлэх тухай  хэвлэлд өгсөн ярилцлагууддаа хэдэнтээ мэдэгдсэн ч дээрх мэдээллийг намын дарга нь үгүйсгэсэн юм. 

Б.Алтжин

Шинэ мэдээ

Холбоотой мэдээ

Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Tonshuul.mn хариуцлага хүлээхгүй болно.

Сэтгэгдэл байхгүй байна.