МАХН-ын гурван сайд ажлаа өгөхөөр болжээ

0

 

Намын гишүүдээ ээлж дараалан өөр намд алдаж, улмаар бүлэг байгуулах эрхзүйн чадамжгүй болсон МАХН-МҮАН-ын Шударга ёс эвслийн бүлгээс томилогдсон сайд нарыг чөлөөлөх хүсэлтийг Ерөнхий сайд Ч.Сайханбилэг өчигдөр гаргажээ. 


Тодруулбал, Шадар сайд Ц.Оюунбаатар, Барилга хот байгуулалтын сайд З.Баянсэлэнгэ, Батлан хамгаалахын сайд Ц.Цолмон нарыг үүрэгт ажлаас нь чөлөөлөх улмаар үүрэг гүйцэтгэгч томилох хүсэлтээ гэдгээ АН-ын бүлгийн дарга Б.Гарамгайбаатар, намын дарга З.Энхболд, үүрэг гүйцэтгэгч Ерөнхий нарийн бичгийн дарга Л.Эрхэмбаяр нарт тус тус хүргүүлсэн байна. 

Ерөнхий сайд уг албан бичигтээ "Улс төрийн үйл явдал өрнөж, УИХ-ын 2016 оны ээлжит сонгууль болоход 40-өөд хоногийн хугацаа үлдээд байгаа энэ цаг үед хамтарч Засгийн газар байгуулсан нам, эвслээс МАХН-МҮАН-ын "Шударга ёс” эвслийн бүлэг татан буугдаж, эвслийн нэг субьект МҮАН Улсын Их хурлын 2016 оны ээлжит сонгуульд Ардчилсан намыг дэмжиж оролцохоор шийдвэрлээд байна.

Харин МАХН-ын хувьд Улсын Их Хурлын 2016 оны сонгуульд бие даан оролцохоор шийдвэрлэсэн тул улс төрийн соёл, дэлхий нийтэд баримталдаг нийтлэг жишгийг харгалзан Монгол Улсын Үндсэн хуулийн 39-р зүйлийн 3 дахь хэсэг, Засгийн газрын тухай хуулийн 23-р зүйлийн 1 дэх хэсгийн 1-д заасан бүрэн эрхийнхээ дагуу Засгийн газрын гишүүн, Монгол Улсын Шадар сайд Ц.Оюунбаатар, Засгийн газрын гишүүн, Батлан хамгаалахын сайд Ц.Цолмон, Засгийн газрын гишүүн, Барилга, хот байгуулалтын сайд З.Баянсэлэнгэ нарыг Засгийн газрын гишүүний үүрэгт ажлаас чөлөөлүүлэх саналаа УИХ-д ойрын хугацаанд өргөн мэдүүлэхээр шийдвэрлэснийг үүгээр мэдэгдье” хэмээжээ. 

Шинэ мэдээ

Холбоотой мэдээ

Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Tonshuul.mn хариуцлага хүлээхгүй болно.

Сэтгэгдэл байхгүй байна.

Free Mobile Porn 4Tube Porn Videos Deutsche Sexfilme masturbieren leggings deutsche omasexpornos bf hot girl xxnx hd video www xxxx sixe video hd
bisexual Sex Videos Russen Porno Aletta Ocean Butt Fucked Hard AltenSex Geiler Hausbesuch Porno kostenlose vaginavidios
x brozers casual teen sex