Өмнөд Солонгос өнөөдөр Ерөнхийлөгчөө сонгоно

0

Өмнөд Солонгост өнөөдөр Ерөнхийлөгчийн сонгууль болж байна. Ерөнхийлөгчөө сонгох 19 дэх удаагийн энэ сонгууль товлосон хугацаанаасаа яг нэг жилийн өмнө болж байгаа бөгөөд шалтгаан нь өмнөх Ерөнхийлөгч хатагтай Пак Ген Хэ авлигын хэрэгт орооцолдож, хугацаанаасаа өмнө огцорсон явдал.

Сонгуульд улс төрийн таван намын нэр дэвшигчээс гадна бие даан өрсөлдөж байгаа 10 хүн байгаа бөгөөд тус улсын өнөөгийн гадаад дотоод нөхцөл байдал Ерөнхийлөгчийн маш их хүлээлтийг бий болгоод байгаа юм.

Өнөөдрийн сонгуулийн гол өрсөлдөөн "Шударга ёсны нам”-ын Син Сан Жун, "Эрх чөлөөт Солонгосын нам”-ын Хун Жүн Пе, "Шударга нам”-ын Юу Сён Мин, "Ардчилсан нам”-ын Мун Жэй Ин болон "Ард түмний нам”-ын Ан Чол Сү нарын хооронд болно. Ажиглагчдын үзэж байгаагаар эдгээрээс Мун Жэй Ин, Ан Чол Сү нар хамгийн олон санал авах магадлалтайд тооцогдож байна. Тэр дундаа Мун Жэй Инг дараагийн Ерөнхийлөгчөөр сонгогдоно гэсэн таамаг түлхүү байна. Тэрбээр өмнөх сонгуулиар /2012 онд/ Пак Гын Хэ-тэй өрсөлдөн өвдөг шороодож байсан нэгэн гэдгийг санаж байгаа байх.

Өдгөө 64 настай, хүний эрхийн хуульч Мун Жэй Ин-ий эцэг эх нь Умард Солонгосоос дүрвэн ирсэн бөгөөд хойд хөрштэйгээ найрсаг харилцаатай байхыг илүүд үздэг гэдгээрээ бусад нэр дэвшигчдээсээ ялгарч байгаа юм. Тэр Ерөнхийлөгч болбол хамгийн түрүүнд АНУ бус, Хойд Солонгост айлчилна гэж мэдэгдээд буй.

Зүүнийг баримтлагч Мун Жэй Ин-ий харъяалагддаг Ардчилсан нам бол тус улсын хамгийн том улстөрийн хүчний нэг бөгөөд тэрбээр сонгуулийн сурталчилгаагаа Пак Гын Хэгийн төрсөн нутаг Даэгү хотоос эхэлсэж байв.

Тэрбээр Ерөнхийлөгчийн одоогийн ажлын өрөөг Засгийн газрын байр руу нүүлгэж, Хөх ордонг олон нийтийн музей болгоно хэмээн амлажээ. Мөн өмнөх Ерөнхийлөгч асан Пак Гын Хэ-г өршөөнө гэдгээ мэдэгдээд буй. Энэ нь түүний рейтингийг хоёр дахин нэмэгдүүллээ гэсэн мэдээлэл буй.

Харин "Ард түмний нам”-аас нэр дэвшиж буй Ан Чол Сүгийн хувьд харьцангуй залуу, эдүгээ 55 настай. Тэрбээр энэхүү намыг үндэслэгч бөгөөд эмчийн мэргэжлээсээ улстөрд урвасан,түүнийг популист үзэлтэй хэмээн тодотгож байна. Тэрбээр чинээлэг гэр бүлд төрж өсчээ.

Сонгуулийн сурталчилгаагаа эхлэхдээ "Би ард түмнийхээ амь нас, аюулгүй байдлыг хангадаг улсыг байгуулах болно” хэмээн мэдэгдэж байв. Тэрбээр мөн "эх орныхоо залуу үеийнхэнд итгэл найдвар авчрах Ерөнхийлөгч байхыг хүсч байна. Үүний тулд шударга ёсыг бэхжүүлнэ” хэмээн ярьжээ.

Ан Чол Сү ОХУ-тай стратегийн түншлэлээ бэхжүүлж, худалдаа хамтын ажиллагаагаа өргөжүүлнэ хэмээн мэдэгдээд байна .

Хөх ордны тэргүүний сонгууль болох гэж байгаатай холбогдуулан Өмнөд Солонгост өндөржүүлсэн байдал зарлаад байна.

Дашрамд дурдахад "Gallup Korea” судалгааны агентлагийн хамгийн сүүлийн санал асуулгаар тус улсын иргэдийн 38 хувь нь Мун Жей Инг, харин 20 нь Ан Чол Сү-г дэмжиж байгаа гэсэн судалгааны дүн гараад байгаа юм.

П.Булган


 

Шинэ мэдээ

Холбоотой мэдээ

Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Tonshuul.mn хариуцлага хүлээхгүй болно.

Сэтгэгдэл байхгүй байна.

Free Mobile Porn 4Tube Porn Videos Deutsche Sexfilme masturbieren leggings deutsche omasexpornos bf hot girl xxnx hd video www xxxx sixe video hd
bisexual Sex Videos Russen Porno Aletta Ocean Butt Fucked Hard AltenSex Geiler Hausbesuch Porno kostenlose vaginavidios
x brozers casual teen sex