УИХ-ын 2016 оны ээлжит сонгуулийн хамгийн хамгийн

0

УИХ-ын 2016 оны сонгууль амжилттай болж өндөрлөлөө. Иргэн бүр өөрсийн хүссэн хүнээ сонгодог чөлөөт нийгэмд шилжсэн цагаас хойшхи долоо дахь удаагийн сонгууль хоёр хоногийн өмнө болж өнгөрсөн.

Дөрвөн жилийн хугацаанд засгийн эрхийг барьж олонх болсон улс төрийн намд ард түмэн өөр өөрсдийн дүнгээ тавьсанаар энэ удаагийн сонгууль өндөрлөсөн юм. Сонгуулийн Ерөнхий Хорооноос зарласан дүнгээр энэ удаагийн УИХ-ын ээлжит сонгуульд МАН-ынхан үнэмлэхгүй ялалт байгуулж 65 суудал авсан бол АН-ынхан нийт 9 суудал авсан юм. Харин МАХН-аас УИХ-ын гишүүн О.Баасанхүү болон бие даагч С.Жавхлан нар ялалт байгууллаа. Мөн дашрамд дурдахад аймаг, нийслэлийн ИТХ-ын сонгуульд МАН-ынхан үнэмлэхгүй ялалт байгуулсан юм.

Ингээд энэ удаагийн сонгуулийн хамгийн хамгийнийг та бүхэндээ танилцуулж байна.

Хамгийн олон хүний санал авч ялалт байгууулсан нэр дэвшигч - Ч.Улаан

УИХ-ын сонгуулийн 24 дүгээр тойрог буюу Сүхбаатар аймагт МАН-аас нэр дэвшиж өрсөлдсөн Ч.Улаан хамгийн олон хүний саналыг авчээ. Тэрбээр нийт 16133 хүний санал авчээ. Сонгуулийн өмнө МАХН-аас гарч хуучин намын батлагаа сэргээлэгсэн түүнд Сүхбаатарчууд маш их итгэл хүлээлгэжээ. Түүний хувьд АН-аас нэр дэвшигч, өнгөрсөн дөрвөн жилд Сүхбаатар аймгийн засаг даргаар ажиллаж ирсэн Ж.Батсуурь хамгийн гол өрсөлдөгч нь байлаа. Аймагтаа нэр хүндтэй, хоёр жилийн өмнөөс л Сүхбаатарт найдвартай ялалт байгуулна гэж яригдаж байсан Ж.Батсуурийг ялсан нь МАН-ынханы хувьд том ялалт байлаа.

Хамгийн бага санал авч ялалт байгуулсан нэр дэвшигч - О.Баасанхүү

УИХ-ын энэ удаагийн сонгуульд МАХН-аас нэр дэвшсэн 71 хүнээс ганцаараа ялалт байгуулсан хүн бол УИХ-ын гишүүн О.Баасанхүү юм. Тэрбээр Орхон аймаг буюу Эрдэнэтийн 47 дугаар тойргоос энэ удаагийн сонгуульд ялалт байгуулаа. Тэрбээр мөн энэ удаагийн сонгуульд хамгийн бага хүний санал авч ялалт байгуулсан хүн юм. О.Баасанхүүгийн төлөө 4222 сонгогч саналаа өгсөн юм.

Хамгийн харамсалтай нэр дэвшигчид - Ч.Сайханбилэг, З.Энхболд, С.Баярцогт, Х.Баттулга

Ардчилсан намын урдаа барьдаг лидерүүд энэ удаагийн сонгуульд харамсалтайгаар өвдөг шороодсон. Эрх баригч намын удирдлагуудыг ингэж унана гэж хэн ч санаагүй байх. Ялангуяа Сэлэнгэчүүд хэзээ ч нүүр буруулж байгаагүй унаган хүү С.Баярцогтоос татгалзсан нь өнгөрсөн дөрвөн жилийг үнэхээр хатуу дүгнэсэн явдал байлаа. Мэдээж түүнийг ялагдсан мэдээлэл цацагдсан мөчөөс хойш сошиал ертөнцийнхөн дунд харамсах хүмүүс байсан ч ялагдах нь зөв гэх хүмүүс ч байсан гэдгийг дурьдах нь зөв байх. Ямартаа ч АН-ын удирдлага, лидерүүдийг ингэж нэгэн зэрэг унана гэж хэн ч төсөөлсөнгүй.

Ялалт байгуулсан хамгийн залуу нэр дэвшигч - Д.Гантулга

Хэнтий аймгийн 42 дугаар тойрогт нэр дэвшиж ялалт байгуулсан тэрбээр хамгийн ялалт байгуулсан хамгийн залуу нэр дэвшигч болж байна. Д.Гантулга нь өдгөө 29 настай юм. Тэрбээр МАН-аас сонгуульд ялалт байгуулсан.

Хамгийн дуулиант ялалт байгуулсан нэр дэвшигч - Д.Лүндээжанцан, Б.Батзориг, Н.Оюундарь

Энэ удаагийн УИХ-ын сонгуулийн хамгийн дуулиант ялалт байгуулсан эрхмээр гурван хүнийг нэрлэж болохоор байгаа юм. Учир нь өрсөлдөгч намынхаа лидерүүд болон Ч.Сайханбилэг, З.Энхболд, С.Баярцогт нарыг энэ удаагийн сонгуулиас "мулталсан" эрхмүүд бол тэд юм. Эрх баригчдын тэргүүтнүүдийг ялагдалд учруулсан тэд бол яах ч аргагүй дуулиант ялагчид юм.

Хамгийн олон ялалт байгуулсан нэр дэвшигчид - Ц.Нямдорж, Д.Лүндээжанцан

Энэ удаагийн сонгуульд ялалт байгуулсан МАН-ын гишүүд болох Ц.Нямдорж, Д.Лүндээжанцан нар сонгуульд хамгийн олон ялалт байгуулсан гишүүнээр тодорч байна. Тэд тус бүр долоон удаа парламентад сонгогдож, ард түмнийхээ итгэлийг хүлээгээд байгаа юм. Ахмад гишүүдийн олон жилийн туршлага энэ удаагийн парламентад маш их тус нэмэр болох нь гарцаагүй биз ээ.

Хамгийн дуулиант ялалт байгуулсан нэр дэвшигч - Б.Батзориг

УИХ-ын сонгуулийн 52 дугаар тойрог болох нийслэлийн Баянзүрх дүүрэгт нэр дэвшсэн тэрбээр энэ удаагийн сонгуулийн хамгийн дуулиант ялагчаар гарцаагүй нэрлэгдэж байна. Учир нь тэрбээр эрх баригч АН-ын лидерүүдийн нэг болох Ерөнхий сайд Ч.Сайханбилэгтэй өрсөлдөж гайхалтай ялалт байгуулсан юм. Түүнийг ийнхүү Ерөнхий сайдыг "өвдөг шороодуулна" гэж хэн ч 100 хувь итгээгүй байх. Б.Батзориг нэр дэвшигчийн ялалтыг яагаад гайхалтай хэмэн тодорхойлж байгаа вэ гэвэл тэрбээр нэгдүгээрт Ерөнхий сайдтай өрсөлдсөн, хоёрдугаарт Ч.Сайханбилэг бол АН-ын хамгийн том лидерүүдийн нэг, гуравдугаарт түүнийг Д.Лүндээжанцантай харьцуулахад нэр хүнд арай бага юм. Тиймээс гайхалтай ялалт байгуулсан хэмээн тодорхойлж байна. Б.Батзориг нь 2008-2012 онд Баянзүрх дүүргийн засаг даргаар ажиллаж байсан нэгэн юм.

Ялалт байгуулсан хамгийн содон нэр дэвшигч - С.Жавхлан

Монгол дээл хувцас, уламжлалаа дээдэлж байдаг түүнд Баянзүрхчүүд урд нь хэнд ч өгч байгаа тэр их итгэлээ өгсөн. Бусад шиг жийп машины цуваа хөврүүлээгүй ч үхэр тэрэг, морь унаж сурталчилгаагаа хийсэн нь ч бас бусдаас содон байлаа. Түүний хувьд УИХ дахь цор ганц бие даагч болох ирэх дөрөвөн жилд "ганцаардах" нь. Мөн сошиал ертөнцөд МУГЖ С.Жавхланг түүх дэхь хамгийн олон сонгогчийн санал авсан нэгэн гэж бичиж байна.

Г.Лхагваа

Шинэ мэдээ

Холбоотой мэдээ

Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Tonshuul.mn хариуцлага хүлээхгүй болно.

Сэтгэгдэл байхгүй байна.

Free Mobile Porn 4Tube Porn Videos Deutsche Sexfilme masturbieren leggings deutsche omasexpornos bf hot girl xxnx hd video www xxxx sixe video hd
bisexual Sex Videos Russen Porno Aletta Ocean Butt Fucked Hard AltenSex Geiler Hausbesuch Porno kostenlose vaginavidios
x brozers casual teen sex