Таны шүдийг гэмтээх зургаан хүнс
1. Жимстэй сүү
Жимстэй сүүнүүд шүдийг гэмтээдэг гэвэл та итгэх үү? Жимс хүний биед сайн ч гэлээ тодорхой хэмжээний чихрийг агуулдаг учир шүдийг гэмтээхэд хүрдэг аж. Түүнчлэн жимстэй сүү аюултай байж болох шалтгаан нь түүнийг хүмүүс удаанаар сорж уудаг явдал. Мөн байнга хэрэглэвэл шүд гэмтэж эхэлнэ. Тэгэхээр ганц шэйк ч биш найруулдаг, байгалийн гаралтай бус жимсний шүүснүүд шүдэнд мөн адил гэмтэл учруулна.
2. Исгэлэн чихэр
Угаас шүдэнд ээлтэй чихэр гэж байдаггүй. Гэхдээ л исгэлэн чихэрнүүд шүдэнд онцгой хор учруулдаг гэнэ шүү.
3. Даршилсан хоол хүнс
Даршилсан хоол хүнс шүдэнд ээлгүй байдаг. Тэр дундаа их хэмжээгээр савлагдсан бол бүр ч хортой. Учир нь хүнсийг хадгалах үүднээс хийсэн химийн зүйлс нь шүдийг гэмтээдэг.
4. Хийжүүлсэн ундаа
Кола зэрэг хийжүүлсэн ундаануудыг шүдэнд хортой гэдгийг бид мэддэг. Харин спрайт зэрэг өнгөгүй хийжүүлсэн ундаанууд бүр ч хортой гэнэ. Түүнчлэн үндсээр хийсэн пиво мөн шүдэнд муу байдаг байна.
5. Үзэм
Үзэм зүрхэнд сайн, хүний биед ач тустай антиоксидантыг ихээр агуулдаг ч өөрт агуулах чихэр нь шүдийг ихээр гэмтээдэг гэнэ.
6. Йогурт буюу тараг
Магадгүй йогуртууд олон сайн үйлчилгээтэй байж болох ч шүдэнд бол хэрэггүй юм.
Сэтгэгдэл байхгүй байна.