Бүх нийтээрээ гүйж, Залуучуудын хуулийг гардаж авсан долоо хоног

0

Бүх нийтээрээ гүйж,  Залуучуудын хуулийг гардаж авсан долоо хоног

 Улирч  буй 7 хоногийн  улстөрийн амьдрал дахь гол үйл явдал гэвэл Сонгуулийн Ерөнхий хороо Монгол Улсын Ерөнхийлөгчид нэр дэвшигчдийг бүртгэж нийтэд зарласан явдал байв.  Нэр дэвшигч нь СЕХ-ны бүртгэл дээр бүдэрсэн МАХН-ынхан  Бага чуулганаа дахин хуралдуулж 4 нэр дэвшигчийг хэлэлцснээс  С.Ганбаатар  Ерөнхийлөгчид өрсөлдөхөөр болж байна. Ингэснээр парламаентад суудалтай гурван намынхан өөр өөрсдийн төлөөллийг Монгол төрийн тэргүүний төлөө өрсөлдүүлэхээр болж байна.

-Энэ сарын 16-ны өдөр Төрийн ордонд Монголын улстөрийн намуудын дарга  удирдлагууд болон судлаачид оролцсон Үндсэн хуулийн өөрчлөлтөөр хэлэлцүүлэг өрнүүллээ. Хэлэлцүүлгийг УИХ-ын дарга бөгөөд МАН-ын дарга М.Энхболд нээж үг хэлсэн. Тэрбээр энэ удаагийн Улсын Их Хурал олон түмний санал бодлыг сонсож, хэрэв шаардлагатай гэж үзвэл Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай асуудлыг ярилцах нь зүйтэй юм гэсэн байр суурьтай байгаагаа  мэдэгдэв.

Энэ үндсэн дээр Улсын Их Хурлын 2017 оны хаврын чуулганы эхэнд Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлаар анхдугаар зөвлөлдөх санал асуулга явуулах тухай Улсын Их Хурлын тогтоол батлагдаж, анхдугаар зөвлөлдөх санал асуулгыг иргэдийн төлөөллийн оролцоотойгоор хоёр үе шаттай зохион байгуулад байгаа  юм.

-Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж энэ долоо хоногт  төрж өссөн Ховд аймагтаа ажиллав.  Тэрбээр Ерөнхийлөгчийн 2009-2017 оны бодлого, үйл ажиллагааны хөтөлбөрийн биелэлтийг Ховд нутгийнхандаа танилцуулах уулзалт  хийсэн байна.

-УИХ-аар Залуучуудын хөгжлийн тухай хуулийг хэлэлцэж батлав. Ингэснээр Монгол Улс анх удаа залуучуудын хуультай болж байна. Манай улсын хүн амын 34 хувийг 18-35 насны залуус эзэлдэг. Тиймээс цаашид залуучуудыг хөгжүүлэх бодлого барихгүй бол манай улс насны бүтцийн хувьд 10 жилийн дараа нэлээд өөрчлөлт орно. Энэ хууль гарснаар өсвөр насныхан, хөдөө орон нутагт ажиллаж байгаа залуучуудад үнэхээр тустай хэмээн хууль санаачлагчид тодотгож байна.

-УИХ-ын чуулганаар Зөрчил шалган шийдвэрлэх тухай хууль, болон Үндэсний төлбөрийн ситемийн тухай хуулийн төслүүдийг батлав.

-Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн төсөл батлагдсан тул дагаж мөрдөх журмын тухай хуулийн төслийг хэлэлцэж, батлав.

-Энэ долоо хоногт болсон Засгийн газрын ээлжит хуралдаанаар Кувейтийн Засгийн газрын буцалтгүй тусламжаар Түлэнхийн төвийн барилгыг санхүүжүүлэх шийдвэр гаргасан. Энэ тусламжийн гэрээг байгуулж, Кувейтийн сангаас олгож байгаа санхүүжилтийг 12 сая ам.доллар болгон нэмэгдүүлэх боломжийг судлахаар болов.

-Засгийн газар хуралдаанаараа Приус машины далбан татварын хувь хэмжээний асуудлыг эргэн харахаар шийдвэрлэв.

-Монголчуудын хүлээлт болоод байгаа өргөтгөсөн санхүүгийн хөтөлбөрт хамрагдах асуудлыг ОУВС   ирэх долоо хоногт буюу энэ сарын 24-нд хэлэлцэхээр төлөвлөж  байгаагаа мэдэгдэв. Ингэснээр Монголд санхүүгийн шинэ шинэ боломжууд нээгдэнэ гэж харж байна.

-ХААН Банк  жижиг дунд бизнес (ЖДБ) эрхлэгчдийн хэрэгцээ шаардлагад нийцсэн бүхий л үйлчилгээг нэгтгэсэн "ХААН Бизнес” үйлчилгээг шинээр гаргаж, харилцагчиддаа хүргэж эхлэв. Энэхүү шинээр гаргаж буй "ХААН Бизнес” үйлчилгээ нь ЖДБ эрхлэгчдэд зориулсан бүх төрлийн дансны үйлчилгээ, төлбөр тооцоо, зээлийг тусгай салбараар дамжуулан хүргэж буйгаараа анхдагч үйлчилгээ юм.

-УБТЗ-ын Олон улсын тээвэр зуучлалын төв транзит тээврийн асуудлаар ОХУ-ын "Роснефть”, "Трансойл” компаниудтай хамтран ажилласны үр дүнд 2005 оноос хойш тасраад байсан түүхий нефтийн транзит тээвэр уржигдраас дахин сэргэлээ. Цаашдаа сар бүр манай улсын нутгаар 50.000 тонн түүхий нефть ачсан галт тэрэг дамжин өнгөрөх тооцоотой байна. Ингэснээр төмөр замын ашиглалт, орлогод ихээхэн ач холбогдолтой юм.

- Жил бүр уламжлал болгон зохиогддог "Автомашингүй өдөр” болон "Улаанбаатар марофон” энэ долоо хоногийн онцлох явдлын нэг байв. Бүх нийтийн гүйлтэнд нийслэлчүүд маш идэвхтэй оролцож байна.

Шинэ мэдээ

Холбоотой мэдээ

Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Tonshuul.mn хариуцлага хүлээхгүй болно.

Сэтгэгдэл байхгүй байна.

Free Mobile Porn 4Tube Porn Videos Deutsche Sexfilme masturbieren leggings deutsche omasexpornos bf hot girl xxnx hd video www xxxx sixe video hd
bisexual Sex Videos Russen Porno Aletta Ocean Butt Fucked Hard AltenSex Geiler Hausbesuch Porno kostenlose vaginavidios
x brozers casual teen sex