Эрүүгийн хууль болон Зөрчлийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг өргөн мэдүүлэв

Түүнчлэн
Монгол Улсын Их Хурлаас 2015 оны 12 дугаар сарын 4-ний өдөр баталж,
2016 оны 9 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөхөөр заасан
Зөрчлийн тухай хуулийг олон нийтэд сурталчилан таниулах, хуулийг
хэрэгжүүлэх байгууллагын албан хаагчдад зориулсан сургалтыг зохион
байгуулах шаардлагатай. Мөн хуулийг хэрэгжүүлэхтэй холбогдсон дүрэм,
журмыг боловсруулах, холбогдох байгууллагуудыг бүтэц, зохион
байгуулалтыг шинэчлэх зэрэг ажлуудыг зохион байгуулахад тодорхой хугацаа
шаардлагатай тул хуулийн хэрэгжих хугацааг 2017 оны 07 дугаар сарын
01-ний өдөр болгон өөрчлөхөөр боловсруулсан Зөрчлийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ хэмээн Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв. 

Сэтгэгдэл байхгүй байна.