Хөвсгөлөөс шилэнд даршилсан загас авч идсэн 20 орчим хүн хорджээ
Шилэн саванд даршилсан загас худалдан авч идсэн 20 орчим иргэн хоолны хордлогод оржээ. Тодруулбал, Хөвсгөл аймгийн Хатгал сумын нэг иргэнээс энэ сарын 16-17-нд "Цэнхэр далайн өгөөж”, "Хар ус нуур” нэрийн шилтэй загас, "Далай ээж" хүнсний захаас "Дүүрэн нуур”, "Хөвсгөл хатгал", "Хатан загас", "Хөвсгөл цагаан загас" нэрийн шилтэй загам болон утсан загас худалдан авсан иргэд хордож, эмнэлэгт хүргэгдсэн байна.
Дээрх шилтэй загаснууд нь хаяг шошгоны зөрчилтэй, хэзээ үйлдвэрлэгдсэн нь тодорхойгүй бүтээгдэхүүнүүд байжээ. Одоо Халдварт өвчин судлалын үндэсний төвд 8, Баянхонгор аймгийн Нэгдсэн эмнэлэгт 7 өвчтөн хэвтэн эмчлэгдэж, Орхон аймагт 3 хүн гэрээр эмчлүүлж байгаа гэж эх сурвалж мэдээллээ.
Б.Анир
Сэтгэгдэл байхгүй байна.