ОУВС-гийн захирлуудын зөвлөлийн хурал нөгөөдөр болно
ОУВС-гийн захирлуудын зөвлөл энэ сарын 24-ний өдөр буюу нөгөөдөр хуралдана. Хурлаар Монгол Улсын засгийн газрын хүсэлтийг хэлэлцэх юм.
Монгол Улс ОУВС-гийн хөтөлбөрт хамрагдах эсэхийг өнгөрсөн дөрөвдүгээр сарын 28-нд хэлэлцэх байсан ч хойшлуулсан. Учир нь ОУВС-ийн хөтөлбөрт хамрагдахын тулд 2017 оны төсөвт тодотгол хийгдэж улмаар Төсвийн тодотголын хуулийг дагаж баталсан УИХ-ын тогтоол батлагдсан. Тэгэхдээ тус тогтоолд хөрөнгө оруулагчидтай холбоотой, хөрөнгө оруулагчдад халтай заалт орсон гэж ОУВС-нд зарим хөрөнгө оруулагчид гомдол гаргасан байдаг.
Учир нь Төсвийн тодотголыг дагалдуулж, "Оюутолгойн” шууд гадагшаа гарч байгаа мөнгийг Монголоор дамжуулдаг болох агуулгатай тогтоолын төслийг баталсан юм.
Зарим хөрөнгө оруулагчдаас гомдол гаргасны дагуу ОУВС-ийн зүгээс Монгол Улсын Засгийн газарт Төсвийн тодотголыг эргэж харах, хөрөнгө оруулагчидтай холбоотой заалтыг нягтлах зөвлөмж өгч, ОУВС-д хамрагдахыг хойшлуулсан юм.
Б.Анир
Сэтгэгдэл байхгүй байна.