“БҮС БА ЗАМ”-ЫГ БОЛОМЖ БОЛГООД АТГАХ УУ, ШОРОО БОЛГООД АСГАХ УУ?

0

“БҮС БА ЗАМ”-ЫГ БОЛОМЖ БОЛГООД АТГАХ УУ, ШОРОО БОЛГООД АСГАХ УУ?

Хугацаа богино, хүү өндөртэй бондуудыг АН засагласан он жилүүдэд Монгол Улс олныг босгожээ. УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Хаянхярваагийн мэдэгдсэнээр өнгөрсөн 4 жилд нийтдээ 7.2 тэрбум ам.доллартай тэнцэх мөнгө босгосны ихэнх нь бизнесийн зээл байсан аж. Харин энэ мөнгөөр юу хийсэн нь түүнээс ч дутахгүй сонирхолтой, бас харамсалтай. Хотын гудамжинд цэцэг тарих, эсвэл зайрмагны үйлдвэрт хөрөнгө оруулалт хийх зэргээр 7.2 тэрбум ам.долларын багагүй хэсгийг гарын салаагаар урсгасан тухай баримт бий. Гэхдээ энэ бол өнгөрсөн зүйл. АН-ын өр, МАН-ын өр гэж тусдаа байдаггүй. Монгол Улс л төлөх ёстой учраас авсан мөнгөө, тавьсан өрөө хэрхэн дарах тухай бодох цаг нь өнөөдөр юм. Ямар боловч хугацаа нь тулчихсан байсан Хөгжлийн банкны 580 ам.доллартай тэнцэх евро бондын өрийг Ж.Эрдэнэбатын Засгийн газар төлөөд байна. Илүү уян хатан нөхцөлтэй, бага хүүтэй, урт хугацаатай бондоор сольсон энэ өр бол Монгол Улсын төлөх ёстой мөнгөний ердөө багахан хэсэг нь. 2018 он гаруут л бид "Чингис” бондын болон бусад зээлийнхээ төлбөрийг хийх ёстой. Тэр үед харин яах вэ?

Нэгэнт л авчихсан мөнгийг буцааж төлөх нь зүй ёсны үүрэг. Хэрэв төлөхгүй бол Монгол Улс дефолт зарлах аюул ойрхон байна. Иймээс ч эрх баригчид ОУВС-гийн "Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр”-т хамрагдах сонголтыг хийгээд байгаа билээ. Удахгүй ОУВС-гийн Захирлуудын зөвлөл хуралдаж, Монгол Улсад хөтөлбөр хэрэгжүүлэх эсэх шийдвэрээ эцэслэн гаргах юм. Хэрэв энэ хөтөлбөрт хамрагдвал 4.4 тэрбум ам.доллартай тэнцэх хэмжээний валютын урсгал Монгол руу чиглэх урьдчилсан тооцоо бий. Японы Засгийн газраас авах бага хүүтэй, урт хугацаатай 850 сая ам.долларын хөнгөлөлттэй зээл бол үүний нэг нь. Мөн БНХАУ-тай байгуулах зээлийн шугамын асуудал ч багтаж байгаа билээ. Энэ бүгд бол ОУВС-тай тохиролцоонд хүрсэн нөхцөлд хэрэгжих ёстой хөтөлбөрүүд. Тиймээс л Засгийн газар ОУВС-тай хөтөлбөр тохирч чадах уу гэсэн хүлээлт нийгэмд үүсээд байна. Тэгвэл энэ талаархи нааштай шийдвэрүүд өнгөрсөн өдрүүдэд гарчээ. 

БНХАУ-ын дарга Си Зиньпиний урилгаар Бээжин хотноо болсон "Бүс ба зам” олон улсын дээд түвшний чуулга уулзалтад оролцсон Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат ОУВС-гийн гүйцэтгэх захирал Кристин Лагардтай ажил хэргийн уулзалт хийсэн байна. Түүнчлэн энэ сарын 24-нд ОУВС-гийн Захирлуудын зөвлөл хуралдаж Монгол Улсын Засгийн газрын хөтөлбөрт хамрагдах хүсэлтийг хэлэлцэх тов гарлаа. Үүнээс гадна Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат БНХАУ-ын дарга Си Зиньпинд бараалхах үеэр Хятадын тал Монгол Улсад тулгараад буй эдийн засгийн түр зуурын хүндрэлийг даван туулахад дэмжлэг үзүүлэхэд бэлэн байгаагаа мэдэгдсэн нь эдийн засагт ирж буй ойрын үеийн хамгийн эерэг мэдээ байлаа. 



Эдийн засгийн хамтын ажиллагааны хувьд эхний ээлжинд БНХАУ-ын олгосон нэг тэрбум долларын зээлийн Хятадын талын хариуцах санхүүжилтийн харьцаа 85 хувь байсныг 95 хувьд хүргэхээр шийдвэрлэснээ Си Зиньпин дарга мэдэгджээ. Мөн БНХАУ-ын Ардын банк Монголбанк хооронд байгуулсан своп хэлэлцээрийн хугацааг сунгахаар тохирсон байна. Энэ удаа БНХАУ-аас Монгол Улсад 350 сая юанийн буцалтгүй тусламж олгож байгаа, мөн ирэх гурван жилд хоёр тэрбум юанийн буцалтгүй тусламж үзүүлэхээ Хятадын тал илэрхийлжээ. Эд бол яах аргагүй Монголын эдийн засагт ирж буй эерэг мэдээ, хөрөнгө оруулагчдад очиж байгаа сайн мессеж юм.

Тэгвэл, Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатыг БНХАУ-д айлчлахдаа зэрэгцэн энд, Монголд "Хятадаас гуйлга гуйхаар явлаа” гэх өнгөц дүгнэлт бүхий хоосон шүүмжлэлүүд газар авсан. Харин бодит байдал дээр Ерөнхий сайдын айлчлал хоёр үндсэн зорилготой байсныг энд зориуд тодотгоё. Эхнийх нь БНХАУ-ын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Ли Көцянтай хийсэн албан ёсны хэлэлцээ юм. Хоёр тал хамтран ажиллах боломжтой томоохон төслүүдийн талаар санал солилцсон уг хэлэлцээний дараа 21 баримт бичигт холбогдох албаны хүмүүс гарын үсэг зурж баталгаажуулсан нь эдийн засагт авчирч буй эерэг мэдээ яах аргагүй мөн. Тэгвэл нөгөөх нь "Бүс ба зам” олон улсын дээд түвшний чуулга уулзалт байлаа.



БНХАУ-ын дарга Си Зиньпин энэ чуулга уулзалтын талаар "Мянга мянган км зайнаас, хэдэн зууны тэртээгээс торгоны зам энх тайван, нээлттэй байдал, нийтийн оролцоог бий болгож, харилцан ашигтай хамтран ажиллах нөхцлийг бүрдүүллээ. Торгоны зам хүн төрөлхтний соёл иргэншилд аугаа хувь нэмэр оруулсан” гэж тодотгож байв. Харамсалтай нь дэлхийн 30 гаруй улсын төр засгийн тэргүүн нар, мөн НҮБ, Дэлхийн банк, ОУВС-гийн удирдлагууд оролцсон энэхүү чуулганы талаар дээр өгүүлсэнчлэн Монголд бол арай өөр "Ерөнхий сайд Хятадаас гуйлга гуйж явна” гэх утгатай л үгс л сонсогдож байсан юм. 

Эдийн засагчид, судлаачдын хэлж буйгаар Хятадын дарга Си Зиньпиний "Бүс ба зам” санаачилга бол Монгол Улс заавал оролцох ёстой том төсөл аж. Энэхүү төсөлд Монгол Улс ажиглагчаар бус хамтрагчаар оролцох нь эдийн засгийн хувьд асар том давуу талыг манай улсад авчрах ажээ. Үүнээс ганцхан жишээ дурдахад, төмөр замын ачаа тээврийн эргэлтийг нэмэгдүүлэх боломж юм. "Нарийн царигтай төмөр замаар танк орж ирээд...” гэх үлгэрийг хойш тавиад Монгол Улс өөрөө ОХУ, БНХАУ-ын тээврийн гол, хамгийн дөт зам гэдгийг эдийн засгийн агуулгаар нь харах ёстой юм. Өөрөөр хэлбэл, ОХУ, БНХАУ гэсэн бидний мөнхийн хоёр хөршийн холбогдох хамгийн дөт зам нь Монгол. Гэвч ачаа тээврийн ихэнх нь Монголыг тойрч, Манжуур, Казахстанаар дамжин явсаар байгаа нь өнөөдрийн бодит үнэн. Үүнийг дагаад гурван улсын хооронд зорчиж буй ачаа, тээврийн хэмжээ ч төдийлөн өсөхгүй байгаа юм. Ганцхан баримт дурдахад, Монголын транзит тээвэр нь Европ-Хятадын хоорондох Манжуурын замаас 1135 км, Казахстаны замаас 1600 км-ээр богино. Гэвч 2016 онд Казахстанаар дамжуулан 1700 чингэлэг, Манжуураар дамжуулан 1200 чингэлэг ачаа тээвэрлэсэн бол Монголоор ердөө 170 чингэлэг галт тэрэг явсан гэсэн статистик тоо баримт байдаг. Иймээс энэ тоог өсгөх, Монголд үлдэх ашгийг нэмэгдүүлэх, хамгийн гол нь дөт замыг нээх боломж нь "Бүс ба зам” санаачилга юм. Хоёр том гүрний дунд орших Монгол Улс хоёр хөршөө төдийгүй Ази, Европыг холбох хамгийн дөт зам учраас "Бүс ба зам” төслийн хүрээнд бий болох "Эдийн засгийн коридор байгуулах” хөтөлбөрийг хэрэгжүүлэх нь эдийн засгийн агуулга талаасаа Монголд л хэрэгтэй юм. Өөрөөр хэлбэл, "Бүс ба зам”-ыг боломж болгоод атгах уу, шороо болгоод асгах уу?! 

Х.ТЭРГЭЛ

Шинэ мэдээ

Холбоотой мэдээ

Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Tonshuul.mn хариуцлага хүлээхгүй болно.

Сэтгэгдэл байхгүй байна.

Free Mobile Porn 4Tube Porn Videos Deutsche Sexfilme masturbieren leggings deutsche omasexpornos bf hot girl xxnx hd video www xxxx sixe video hd
bisexual Sex Videos Russen Porno Aletta Ocean Butt Fucked Hard AltenSex Geiler Hausbesuch Porno kostenlose vaginavidios
x brozers casual teen sex