Ээжийгээ бурхан болсныг мэдээгүй хүү хөхсөөр байжээ
Энэтхэгийн Мадяпрадеш хотын Дамо дүүрэгт галт тэрэгний замын ойролцоо хүн нас барсан байна гэсэн дуудлагын дагуу цагдаагийн ажилтнуудыг очиход сэтгэл шимшрэм дүр зураг угтжээ.
Хэргийн газарт нэгэн эмэгтэй нас барсан байдалтай байсан бөгөөд хажууд нь "Ээжээ” гэж уйлах 1,7 настай хүү байсан бөгөөд ээжийнхээ амь алдсаныг ч мэдэлгүй хөхөө хөхөж байсан аж.
Цагдаад дуудлага өгсөн 27 настай Витнэс Мону Балмики "Төмөр замын хажууханд нас барсан эмэгтэй цогцос байсан. Харин түүний гараас бяцхан хүү атгаж, тэвэрч, уйлж, хөхөө хөхөж байхыг хараад өөрийн эрхгүй уйлсан” хэмээжээ.
Эмэгтэйн үхлийн шалтгаан одоогоор тодорхойгүй байна. Талийгаач чих болон хамраараа их хэмжээний цус алдсан байдалтай олдсон байна.
Цагдаагийн байгууллагаас эмэгтэй болон хүүгийн талаар мэдээлэл цуглуулж гэр бүлийнхнийг нь хайж байгаа бөгөөд хүүг эрүүл мэндийг үзлэгт хамруулж сувиллын газарт хүргэж өгчээ.