Талийгаач нөхрөө “мөнхийн усаар” шүршин сэргээхийг оролджээ
Оросын Волгоград хотод нэгэн настай эмэгтэй талийгаач нөхрөө дөрвөн сар оршуулалгүй гэртээ байлгасаар байжээ. Уг эмэгтэй тэтгэвэрт гарахаасаа өмнө эмзүйчээр ажилладаг байсан, мөн уламжлалт бус анагаах ухаанд итгэдэг учраас нас барсан нөхрөө ямар нэгэн "мөнхийн усаар” буцаагаад амьдруулахыг ихэд оролдсон аж.
Цагдаагийн ажилтнуудын өгүүлснээр, 2015 онд уг эмэгтэйн нөхөр 86 настай байхдаа унаж хөлөө гэмтээж байсан бөгөөд хааяа таягтай орж гардаг байсан, харин хөршүүд нь түүнийг 2016 оны дөрөвдүгээр сараас хойш хараагүй гэсэн байна.
Энэ сарын 12-ны өдөр уг эмэгтэйн хөрш айл ус алдан үерт автсаны улмаас хүмүүс тэдний гэрт орох шаардлага гарахад нөхрийнх нь цогцосыг олж харсан аж. Энэ хэрэгтэй холбогдуулан шалгалт явуулах үед, уг настай эмэгтэй нөхрөө нас барсныг хэнд ч хэлэлгүй, тэр ч бүү хэл, хол амьдардаг хүүхдүүдээ ч сайн байгаа, ирсний хэрэггүй хэмээн аргалан нууж, "мөнхийн усаар” өвгөнөө шүршээд амьдруулчихна гэж итгэн нэлээн удсан болох нь тогтоогджээ.
Д.Мөрөн
Сэтгэгдэл байхгүй байна.