Истанбулын хотын тусламжаар байгуулагдах ЭМТ-ийн төслийн ажил амжилттай урагшилж байна

0


Өнгөрсөн 2-р сард Туркийн Истанбул хотын Захиргааны төлөөлөгчид хоёр хоногийн ажлын айлчлал хийсэн. Айлчлалын гол зорилго нь Улаанбаатар хотод Турк улсын буцалтгүй тусламжаар  барих  9 өрхийн эмнэлэг, 1 диализийн төвийн барилгын ажлыг эхлүүлэх байсан. Туркийн хүндэт төлөөлөгчдийг нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд хүлээн авч уулзсан. Уулзалтын үеэр нийслэлийн Засаг дарга "Та бүхнийг манай улсад хүрэлцэн ирсэн явдалд баяртай байна. Мөн танаар дамжуулан Истанбул хотын Захирагчид мэнд хүргэе. Улаанбаатар бол хөгжиж байгаа хот. Тиймээс бидэнд тулгамдаж буй асуудал зөндөө бий. Цаашид манай 2 улсын харилцаа өргөжин тэлж, олон салбарт хамтран ажиллах болно. Энэ удаад хэрэгжүүлэх эрүүл мэндийн төвүүдийг барих ажилд Монгол Улсаас Турк улсын Истанбул хотод суух Ерөнхий консул Э.Мөнх-Очирын гавьяа их бий. Түүний хүчин чармайлтаар энэ ажил хурдтай явагдаж байна. Тиймээс энэ дашрамд Ерөнхий консул Э.Мөнх-Очирт талархлаа илэрхийлье” гэлээ.

Турк улсын Истанбул хотын Хурлын Төлөөлөгч, Захирагчийн ахлах зөвлөх Хакки Турунч "Энэ их ажлын хажуугаар биднийг хүлээн авч уулзсанд талархаж байна. Бидний ажил 2 дахь өдрөө амжилттай үргэлжилж байна. Манай хотод суух Ерөнхий консул Э.Мөнх-Очир нь энэ төслийг анх яригдаж байх үеэс эхлэн тасралтгүй санаа тавьж ажиллаж ирсэн. Одоо уг төслийг хөрсөнд буулгах үед ч чармайлт гарган ажиллаж байгаа. Тиймээс бидний зүгээс мөн талархаж байгаагаа илэрхийлье. Өчигдөр бид эрүүл мэндийн байгууллагын барилга барих газраа очиж үзлээ. Үнэхээр оновчтой сайн байрлалууд байна. Одоо бид харилцан ойлголцлын санамж бичиг байгуулснаар уг ажлыг шууд эхлүүлэх боломжтой боллоо” гэсэн билээ. Тэгвэл нийслэлчүүдэд амин чухал шаардлагатай энэ ажил хурдацтай өрнөж байна.

Саяхан Нийслэлийн эрүүл мэндийн газрын дарга Л.Төмөрбаатар, Төслийн хамтын ажиллагааны хэлтсийн дарга И.Батхүү нартай уулзан ТИКА болон Истанбул хотын захиргаа хамтран хэрэгжүүлэхээр төлөвлөж буй өрхийн эрүүл мэндийн төв байгуулах бэлтгэл ажлын хүрээнд хуралдлаа. Хурлаар ЭМТ-ийн төвийн төслийг хурдасгах хэрэгжүүлэх талаар шаардлагатай арга хэмжээг авахаар болж хоёр тал харилцан тохиролцож зохих шийдвэрүүдийг гаргасан байна. Ийнхүү Истанбул хотод суух Ерөнхий консул Э.Мөнх-Очирын идэвхитэй санаачилга дэмжлэгээр эхэлсэн нийт баригдах арван ЭМТ-ийн нээгдэх цаг удахгүй болжээ.

 

НУУЦ.мн

Шинэ мэдээ

Холбоотой мэдээ

Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Tonshuul.mn хариуцлага хүлээхгүй болно.

Сэтгэгдэл байхгүй байна.

Free Mobile Porn 4Tube Porn Videos Deutsche Sexfilme masturbieren leggings deutsche omasexpornos bf hot girl xxnx hd video www xxxx sixe video hd
bisexual Sex Videos Russen Porno Aletta Ocean Butt Fucked Hard AltenSex Geiler Hausbesuch Porno kostenlose vaginavidios
x brozers casual teen sex