НИЙСЛЭЛИЙН 68 ХАЛААЛТЫН ЗУУХЫГ ЗОГСООЖ, ТӨВЛӨРСӨН ДУЛААНД ХОЛБОЖ ЭХЭЛЛЭЭ

0

Эрчим хүчний яам, нийслэлийн  Агаарын бохирдлыг бууруулах ажлын хэсгийн 2017 оны төлөвлөгөөний дагуу 68 халаалтын зуухыг зогсоож, төвлөрсөн дулаанд холбох ажил хийгдэж эхэллээ.

 Энэ ажлын хүрээнд өнөөдөр Эрчим хүчний сайд П.Ганхүү, Нийслэлийн Засаг даргын орлогч П.Баярхүү , Улаанбаатар дулааны сүлжээ ТӨХК-ийн захирал Д.Бямба-Очир болон бусад албаны хүмүүс шугам сүлжээний төв цэг буюу Хан-Уул дүүргийн Дөрөвдүгээр хороо, Яармагийн нэгдсэн эмнэлэг орчмыг төвлөрсөн дулаанд холбох ажлын явцтай  танилцлаа.

Эхний ээлжинд Яармаг орчмын долоон зуухнаас хангагддаг Хан-Уул дүүргийн 80 ортой нэгдсэн эмнэлэг, 320 хүүхдийн 63 дугаар тусгай дунд сургууль, 620 хүүхдийн 34 дүгээр сургууль, 210 хүүхдийн 12 дугаар цэцэрлэг, Нийслэлийн яаралтай түргэн тусламжийн Хан-Уул салбар, Хан-Уул дүүргийн 4 дүгээр хорооны өрхийн эмнэлэг, Цагдаагийн барилга гэх мэт газрууд төвлөрсөн дулаанд холбогдсон байна.

1780 метр дулааны шугам, орчин үеийн иж бүрэн тоноглол бүхий хоёр дулаан дамжуулах төвийг суурилуулсан уг төсөлд нийт 820 гаруй сая төгрөг зарцуулсаны үр дүнд жилд түлдэг байсан 2470 тн түүхий нүүрсний хэрэглээ буурч, агаарт хаягдах хорт хаягдал 115,2 тн –оор багасах судалгаа гарсан аж.

Цаашид төвлөрсөн дулаанд холбогдох байршлууд:

  • Их засаг их сургууль орчмын халаалтын зуухтай барилгуудыг төвлөрсөн дулаанд холбох

Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо, Их Засаг Их Сургууль орчимд байрлах 27 халаалтын зуухнаас хангагддаг 73 орон сууц, үйлчилгээний барилгыг төвлөрсөн дулаанд холбоно.

  • Маахуур толгой орчмын халаалтын  зуухтай барилгуудыг төвлөрсөн дулаанд холбох

Баянзүрх дүүргийн 5, 22 дугаар хороо Цайз зах, Маахуур толгой орчмын 25 халаалтын зуухнаас хангагддаг 46 орон сууц, үйлдвэр үйлчилгээний барилгыг төвлөрсөн дулаанд холбоно.

  • Амгалан орчмын халаалтын зуухтай барилгуудыг төвлөрсөн дулаанд холбох

Амгалан дулаан станцаас гарсан дулааны шугамыг өргөтгөн хотын зүүн хэсгийн дулаан хангамжийг сайжруулах, халаалтын зуухтай газруудыг төвлөрсөн дулаанд холбох ажлын зураг төсөл хийгдэж байна. Үүнд 22,9 тэрбум төгрөг зарцуулах бөгөөд Засгийн газраас хөрөнгийн эх үүсвэрийг шийвэрлээд байгаа юм.

Мөн Хууль Сахиулахын Их Сургууль орчмын 9 халаалтын зуухнаас хангагддаг 19 орон сууц, үйлчилгээний барилгыг төвлөрсөн дулаанд холбоно.

  • Баянхошуу төвийг төвлөрсөн дулаанд холбох

2017 онд 68 халаалтын зуухыг зогсоож, түүхий нүүрсний хэрэглээг жилд 11,181 тн–оор бууруулах юм. 2020 он гэхэд Улаанбаатар хотыг тойрсон нийтдээ 228 халаалтын зуухнаас хангагддаг 0,1-3 Гкал/ц-ийн дулааны хэрэглээтэй 500-аад барилгыг төвлөрсөн дулаанаар хангаж, түүхий нүүрсний хэрэглээг жилд 121,573,0 тн-оор багасгаж, нүүрсний шаталтаас агаарт хаягдах хорт хаягдлын хэмжээг 5667,3 тн-оор бууруулах боломжтой болох юм.

 

 

 

Шинэ мэдээ

Холбоотой мэдээ

Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Tonshuul.mn хариуцлага хүлээхгүй болно.

Сэтгэгдэл байхгүй байна.

Free Mobile Porn 4Tube Porn Videos Deutsche Sexfilme masturbieren leggings deutsche omasexpornos bf hot girl xxnx hd video www xxxx sixe video hd
bisexual Sex Videos Russen Porno Aletta Ocean Butt Fucked Hard AltenSex Geiler Hausbesuch Porno kostenlose vaginavidios
x brozers casual teen sex