Найман настай охинд бэлгийн хүчирхийлэл үйлджээ
АНУ: Манчестер хотод нэгэн аймшигтай хэрэг гарчээ. Тодруулбал, 16 настай хүү найман настай охинд бэлгийн хүчирхийлэл үйлдсэн байна. Тус хотын цагдаа нарын мэдээлж буйгаар, "Уг хэрэг нь энэ сарын 24-ний өдөр 18 цаг 55 минутад Манчестерт байрлах Нутурстст цэцэрлэгт хүрээлэнд болсон” гэв.
Одоогоор цагдаа нар хохирогчоос авсан мэдээллээр гэмт хэрэгтнийг мөшгөсний дараа ойролцоох дэлгүүрээс баривчилсан байна. Түүний үйлдсэн энэ хэрэг өнөөдөр Манчестерийн Залуучуудын шүүх рүү шилжүүлсэн талаар "ВВС” агентлаг мэдээллээ.
Д.Галаа
Эх сурвалж: Criminal.mn
Сэтгэгдэл байхгүй байна.