Ерөнхийлөгчийн сонгууль дахин явагдахаар болсон 7 хоног

0

Ерөнхийлөгчийн сонгууль дахин явагдахаар болсон 7 хоног

 Зуны дунд улаан морин сарын Балжинням давхцсан билэгт сайн энэ өдөр монголчууд төрийн тэргүүнээ сонгохоор саналаа өглөө. Энэ бол монголчууд бидний хамтаараа бичилцэж буй түүхийн маань нэгээхэн хэсэг байв. Эзэн Чингисийн үр сад түүхэндээ 5 дахь Ерөнхийлөгчөө сонгож байгаа нь энэ.

2017 оны Ерөнхийлөгчийн ээлжит сонгуульд парламентад суудалтай гурван намын нэр дэвшигч өрсөлдсөн. Тодруулбал, МАН-аас М.Энхболд, Ардчилсан намаас Х.Баттулга, МАХН-аас С.Ганбаатар нар нэр дэвшин өрсөлдлөө. Сонгуулийн Ерөнхий хорооноос сонгогчдын ирц болон бусад асуудлаар мэдээллийг хүргэлээ.

2017 оны 6 дугаар сарын 26-ны оройн 22 цагийн байдлаар орон нутагт ирц 65.53 хувьтай байсан бол нийслэлд сонгогчдын 67.73 хувь нь саналаа өгчээ. Нийт дүнгээр улсын хэмжээнд сонгогчдын 66.54 хувь нь саналаа өгсөн байна.

Ингэснээр Х.Баттулга 517478, М.Энхболд 411748, С.Ганбаатар 409899 иргэний саналыг авч, Х.Баттулга, М.Энхболд нар дахин санал хураалтаар өрсөлдөхөөр болсон байна.

.------------------------------------------

Засгийн газрын ээлжит хуралдаан боллоо. Уг хуралдаанаар тэтгэврийн насыг бууруулах болон иргэд өөрсдийн сонголтын үндсэн дээр тэтгэвэрт гарах боломжийг бүрдүүлсэн хуулийн төслийг хэлэлцэж, УИХ-аар хэлэлцэхийг дэмжив. Ингэснээр иргэд улсад 30-35 жил ажилласан бол шууд тэтгэвэрт гарах боломжийг нээж өгч байгаа аж.

Тодруулбал, эмэгтэй даатгуулагч 30 жил, эрэгтэй даатгуулагч 35 жил ажилласан тохиолдолд өөрөө хүсвэл өндөр насны тэтгэврээ тогтоолгох эрхтэй байхаар, харин даатгуулагч өөрөө хүсвэл 60, 65 насандаа ч тэтгэвэртээ гарч болохоор сонголт бий болгож байгаа аж.

Мөн Хөдөлмөрийн тухай хуулийн 40.1.3-т зааснаар ажилтан 60 нас хүрч өндөр насны тэтгэвэр авах эрх үүссэн бол ажил олгогчийн санаачлагаар хөдөлмөрийн гэрээг цуцалдаг одоогийн хуулийн заалтыг ахмад настны хөдөлмөр эрхлэлтийг дэмжих зорилгоор хүчингүй болгож, ажилтан өөрөө хүссэний дараа хөдөлмөрийн гэрээг цуцалж байхаар Хөдөлмөрийн тухай хуульд холбогдох нэмэлт, өөрчлөлтийг оруулахаар боловсруулсан байна.

--------------------------------------------

МАХН-аас ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч С.Ганбаатар тавдугаар сарын 23-ны өдөр гадаадын иргэнээс хандив авсан талаар цагдаагийн байгууллага тогтоосон.

Уг хэргийг Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шийдвэрлүүлэхээр албан ёсоор шилжүүлсэн билээ.

Харин Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2017 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн 19 дүгээр захирамжаар С.Ганбаатарт холбогдох Сонгуулийн тухай хууль зөрчсөн зөрчлийн хэргийг нэмж шалгуулах даалгавар өгч Цагдаагийн байгууллагад дахин буцаахаар шийдвэрлэсэн байна.

Учир нь хэргийг дутуу шалгасан, шүүгчийн захирамжид дурьдсан асуудлуудыг нэмж шалгуулах шаардлагатай гэж үзжээ.

Дээрх шүүгчийн захирамжид гомдол гаргах эрхгүй ажээ.

------------------------------------

Сүүлийн өдрүүдэд хэт халж, газрын хөрсөн дээрээ +39 хүртлээ халж нар шарж байгаа энэ үед Яаралттай түргэн тусламж 103-т ирэх дуудлагын ачаалал нэмэгджээ.

Ихэвчлэн бага насны хүүхдүүд наршиж бөөлжиж суулгасан, настай хүмүүсийн даралт ихэссэн, хоолны хордлогод орсон зэрэг дуудлага зонхилж байна.

Тухайлбал, 103-ын дуудлага хүлээн авах их эмч Б.Мандирын ярьснаар "Өчигдрийн хувьд гэхэд 24 цагийн дотор 1010 дуудлага бүртгэгдсэн байна. Өдөртөө 30-35 дуудлаганд нэг эмч үйлчилж байна. Хүүхдийн дуудлага 8-10 дуудлага ирж байна. Үүний ихэнх тохиолдол нь хэт халуунд наранд цохиулсны улмаас халуурсан, гүйлгэсэн, дуудлага их байна. Ихэнх дуудлагын шалтгаан өдөртөө хэт их халснаас болж даралт ихэссэн болон ухаан алдаж унасан гэх дуудлага байна” гэв.

Тиймээс иргэдэд сэрэмжлүүлж хэлэхэд хэт халуунд онцын шаардлага байхгүй бол гэрээсээ гарахгүй байх, хэрвээ гарахаар бол шүхэр авч явах, малгай байнга өмсөх, хүйтэн ус байнга ууж явахыг зөвлөж байна.

------------------------------------------------------

Сонгуулийн ерөнхий хорооноос Ерөнхийлөгчийн сонгуулийн дахин санал хураалт явуулах товын асуудлаар хуралдаж, ирэх сарын 7-нд буюу баасан гарагт зохион байгуулахаар болжээ.

Уг нь СЕХ-ны дарга Ч.Содномцэрэн дахин санал хураалтыг долдугаар сарын 9-нд явуулахаар товлосноо албан ёсоор мэдэгдсэн ч иргэдийн амралт, зугаалга, баяр наадмын цаг хугацаатай давхцаж байгаа тул өөрчлөх шаардлагыг улс төрийн намууд болон олон нийт тавьсны дагуу ийнхүү наашлуулжээ.

Харин гадаадад байгаа Монголчууд энэ сарын 4-нд буюу мягмар гарагт саналаа өгөх хэвээрээ юм байна.


 

Шинэ мэдээ

Холбоотой мэдээ

Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Tonshuul.mn хариуцлага хүлээхгүй болно.

Сэтгэгдэл байхгүй байна.

Free Mobile Porn 4Tube Porn Videos Deutsche Sexfilme masturbieren leggings deutsche omasexpornos bf hot girl xxnx hd video www xxxx sixe video hd
bisexual Sex Videos Russen Porno Aletta Ocean Butt Fucked Hard AltenSex Geiler Hausbesuch Porno kostenlose vaginavidios
x brozers casual teen sex