Зочид буудал болж хувирсан ХИС-ийн өргөтгөл тараа таниулж эхэллээ

0

 

Зочид буудал болж хувирсан ХИС-ийн өргөтгөл тараа таниулж эхэллээ

 

"Пума” зочид буудлын  цахилгаан шат унаж хүмүүс хүнд, хөнгөн  бэртсэн нь  нийс­лэл­чүүдийг түгшээж байна. Тэнд цахилаан  шат унана гэдэг цаашид бүхэл бүтэн барилга нурах ч аюулын дохио байж   бол­зош­гүй. Учир нь анх долоон давхар хичээлийн байр­ны өргөтгөл барина гэж зөвшөөрөл авчихаад 17 давхар болгосон. Ин­гэх­­дээ дан тоосгоор барь­сан  байдаг. Барилгын тэнх­лэг хазгай суулт өгөх, цаашлаад барилга нурах аюултай талаар ч хэл ам бишгүй гарч байв. Дээр  нь улс орны аюулгүй бай­далтай холбоотой асуудал. Ту­хайлбал, дэлхийн жишигт парламентын ордны­хоо хажууд түүнээс дээш өндөртэй барилга байшин бариулдаггүй атал уг барилга дүрэм, журмыг зөрчин Төрийн ордонтой хаяа нийлэн ийнхүү сүндэрлэсэн.

 

 Хууль дүрэм зөрчлөө гэдгийг холбогдох газрууд хэлж байсан ч тэр нь хэрэгжээгүй. Яагаад, ямар учраас гэдэг нь  одоо ч учир битүүлэг, хэн гэдэг даргын тушаал, шийдвэр байсан нь бүү мэд. Ямартай ч  барилгын ажил явдгаараа явсаар ашиглалтад орж тууз хайчлахдаа хичээ­лийн байрны өргөтгөл биш "Пума” зочид бууд­лын  байр болж "хувир­сан” нь олон нийтэд ил бол­сон. Тэгтэл ту­хайн үед мэр­гэж­лийн байгууллагуудын шаардлага, хууль дүрмийг  дагаагүйн гор өнөөдөр ийнхүү гарч уг барилга  тараа таниулж эхэллээ.

Барилгын ажлын яв­цад гэхэд л Нийс­лэлийн мэргэжлийн хя­нал­тын газрын Барил­гын техникийн хяналтын улсын ахлах байцаагч А.Мягмаржав "Хүмүүн­лэгийн ухааны их сур­гуулийн өргөтгөл гэдэг нэр­тэй барилга анх 1-7 давхар байхаар зураг шийдэл нь гарсан ч сүүлдээ олон давхартай  болчихсон. Анх зураг гаргасан зохиог­чийн шийдлийг өөрчлөөд цонхны дээд, доод хучил­тад төмөр гагнаад, тоос­гоор өрөөд баахан юм хийчихсэн байгаа юм. Ийм шийдэл ерөөсөө байдаггүй. Барилгын тэнхлэг хазгай байгаа учраас тэнхлэгээ хэмжүүл, бетоны бат бөхийг шин­жил­гээгээр тогтоолго, зу­раг хийсэн хүмүүсийнхээ дүгнэлтийг авчир хэмээн  "Пума” компани, Хүмүүн­лэгийн ухааны их сур­гуульд хоёуланд нь 2.5 сая төг­рөгийн торгууль ног­дуулсан” хэмээн мэдэгдэж байсан удаатай. Гэвч 17 дав­хар болж сүндэрлэт­лээ Мэргэжлийн  хяналтынх­ныг тоогоогүй. Энэ удаа цахилгаан шат нь 4-5 давх­раас унасан тул хүмүүс хүнд, хөнгөн бэр­тээд өнгөрч. Хэрэв  17 давхраас унасан бол сууж явсан хүмүүсийн амь насыг хэн хариуцах байсан бол. Чанаргүй, барилгын хууль дүрмийг зөрчсөн барилга ганц "Пума” зочид буудлын энэ байр ч биш, нийслэлд хаа сайгүй ийм барилга, байшин баригдаж байгаа нь нууц биш. Тэдэнд "Пума”-гийн жишиг том сургамж, бас нийслэлийн иргэдэд сэрэмжлүүлэг бо­лог. Мэргэжлийн хянал­тын­­хан энэ байдлыг га­зар ава­хуулалгүй  зогсоогоосой.

Зууны мэдээ
С.Уянга


Шинэ мэдээ

Холбоотой мэдээ

Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Tonshuul.mn хариуцлага хүлээхгүй болно.

Сэтгэгдэл байхгүй байна.

Free Mobile Porn 4Tube Porn Videos Deutsche Sexfilme masturbieren leggings deutsche omasexpornos bf hot girl xxnx hd video www xxxx sixe video hd
bisexual Sex Videos Russen Porno Aletta Ocean Butt Fucked Hard AltenSex Geiler Hausbesuch Porno kostenlose vaginavidios
x brozers casual teen sex